Януковчийн хүү амиа алджээ

Украины экс Ерөнхийлөгч Виктор Януковичийн бага хүү өнгөрсөн амралтын өдөр Байгаль нуурт осолдож амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ослын мэдээллийг Украины парламентын гишүүн Нестор Шуврич баталсан тухай Оросын “Россия 1” телевиз дамжуулсан байна. Ерөнхийлөгчийн бага хүү 33 настай Александр Байгаль нуурт спортын тэмцээнд оролцохоор ирээд байжээ. Түүнтэй хамт таван хүн живсэн ч аврагчид шуурхай ажиллаж, тэднийг аварч чадсан байна.
.
Януковичийн туслахаар ажиллаж байсан нэгэн Оросын радиод ярихдаа “Хүүгийн үхэл захиалгат байж болзошгүй. Энэ он гараад Януковичийн хүрээлэлд багтсан таван хүн гэнэтийн байдлаар амиа алдсан. Тэдний ихэнх нь авто ослоор амиа алдсан” гэжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ