17 настай токарьчин

img

“Бразил-2015” Дэлхийн ур чадварын тэмцээнд токарь фрезерчний мэргэжлээр Барилгын политехник коллежийн токарийн ангийн сурагч Хадаагийн Лхагва эх орноо төлөөлөн оролцохоор шалгарлаа. Тэрбээр энэ жил 17 нас хүрч буй ч эзэмшсэн мэргэжлээрээ хэнээс ч дутахгүй гэдгээ “Монгол ур чадвар-2015” тэмцээнээр харуулж чадав. Өрсөлдөгчөөсөө гурван оноо илүү авч 35 оноогоор түрүүлсэн Х.Лхагватай уулзлаа.

х

-Баяр хүргье. Дэлхийн тэмцээнд явах эрхтэй боллоо шүү дээ?

-Баярлалаа. Маш их баяртай байна. Бас их хариуцлага ирж байгааг ойлгож жаахан сандарч байна шүү.

р

-Токарьчин мэргэжлийг яагаад сонгов?

-Төмрөөр юм хийдэг гэдгийг л мэдэж байснаас мэргэжлээ сайн судлаагүй л сургуульд орсон. Гэхдээ орсон хойноо, сурах хугацаандаа энэ мэргэжлийнхээ сайхныг мэдэрч дуртай болдог юм билээ. Одоо бол би энэ мэргэжлийг сонгосондоо тун их баяртай байгаа.

р

-Сургуулиа хэзээ төгсөх вэ?

-Ирэх арванхоёрдугаар сард төгсөнө.

р

-Сурах хугацаандаа юу хийж сурав?

-Их юм сурсан. Ажлын зураг нь байвал юуг ч хийж чадна.

р

-Өнөөдрийн тэмцээний даалгавар хэцүү байсан уу?

-Өмнө шатны тэмцээнүүдийг бодвол хамаагүй хүнд байлаа. Нэг детал дээр олон төрлийн ховил энэ тэр гээд үйлдэл ихтэй зураг өгөөд тэр дагууд нь зорж хийх байсан. Зургаа харж байгаад программаа зохиогоод машинаа тохируулж зургийн дагуу хийх ёстой байсан.

р

-Хугацаандаа амжсан уу?

-Амжсан.

р

-Багаж тоног төхөөрөмж нь ажиллахад амархан юм уу?

-Манай сургуулийн токарийн машин, тоног төхөөрөмж сайн шүү дээ. Бид ажиллаад дасчихсан болохоор хэцүү зүйл байгаагүй.

р

-Солонгост дадлага хийхэд оролцсон уу?

-Оролцсон. Тэнд шинэ программ сурч, олон зүйл үзэж мэдэж авсан. Ер нь бол Солонгост бидний түвшин нэлээд ахисан гэж багш нар минь үнэлж байгаа. Ганц өөрийн сургууль гэхгүйгээр бусад газарт миний мэргэжлийнхэн юу хийж чаддаг, тэдний хэрэглэж байгаа багаж тоног төхөөрөмж ямар байгааг харах их туршлага болдог юм билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erka:
beltgesen bagsh nart ni bas hurgei mundag huud amjilt husei big like
2015-03-24
good boy:
iim bodit bayalag, ed material buteedeg mergejliin humuus heregtei dee manai ulsad, neg l ih olon huulch, emch, ediin zasagch nar. tokarch hun sain bol tomroor buh yum hiine, gan sain tomor gargaad avchihval adaglaad mashin ii detail ed angi hiij oorsdiinhoo heregtseeg hangah yum daa.
2015-03-24
namuun:
mundag huud amjilt husii
2015-03-23
мэдрэмж:
еренхийлегч энэ хуугээр уран донгоддог машин хийлгэж авах хэрэгтэй!!!
2015-03-23
uuree:
sain bna. duu huu utasaa ogono uu? ...
2015-03-23
zochin:
bayar hurgey!!! duudee .zaluus maan bugd ezemshsen mergejildee iim sain baival mongol uls amarhan hegjij chadna,mongol hunii gen uneheer ender shuu
2015-03-23
unshigch:
sain hvv bsina amjilt hvsie ireedvid sain injner bolnoo
2015-03-23
zochin:
surguulid oruulj uguh yumsan da
2015-03-23
zochin:
yostoi mundag
2015-03-23
bolortsetseg:
цэнгэл лхагваа 2-тоо амжилт хүсье!
2015-03-23
mes msut:
лхаваа хүүд баяр хүргэе. наад талд сууж байгаа хүү бол манай цэнгэл 2 - р байр эзэлсэн. цэнгэлийг бид нилээд бэлтгэсэн. гэхдээ 2 - р байр бол бас л амжилт мөн шүү.
2015-03-23
зочин:
харцгааж байна уу амаа хөдөлгөхөөс өөр зүйл мэдэхгүй улс төрийн малнуудаа, газраа ухахаа болиод энэ хүү шиг хүмүүсийг ихээр бэлдэх хэрэгтэй байна
2015-03-23
12345:
хөөрхөн хүү байна.амжилт хүсье миний дүү.сайн байна.чи шүү. амжилт гаргаарай.
2015-03-23
zorig:
mash sain baina,,amjilt gargaarai,seregelen xuu baina!!
2015-03-23