Дорнодод хээрийн түймэр гарчээ

img

Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн “Сумт” гэдэг газар /Баяндун сумтай залгаа нутаг/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг аймгйин онцгой байдлын хэлтэст 2015.03.22-ны өдрийн 12:00 цагт хүлээн авч Онцгой байдлын онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Дашбалбар сумын 20 иргэн, Баяндун сумын 11 иргэн ажиллаж уг өдрийн 18:00 цагт унтраажээ. Мөн Халхгол сумын Ялалт багийн “Борын хоолой” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.22-ны өдрийн 13:50 цагт хүлээн авч Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 41 албан хаагч, орон нутгийн 51 иргэн ажиллаж 2015.03.23-ны өдрийн 03:00 цагт тус тус унтраасан байна.

ы

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн  нутаг “Шилийн богд” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.22-ны өдрийн 13:47 цагт хүлээн авч, Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Хилийн цэргийн 0184, 0146 дугаар ангийн 33 албан хаагч, орон нутгийн 34 иргэн ажиллаж 2015.03.23-ны өдрийн 08:00 цагт унтраасан гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газарт мэдээлжээ.

ы

Урин дулаан цаг ирж, хөрс хуурайшилт ихтэй байгаагаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл ихэсч байна. Хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч байгаа болон “Түймрийн эрсдэл бүхий бүс нутаг”-т оршин сууж, байрлаж, түр хугацаагаар зорчиж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ