Либери хүлээлгийн хоногтоо шилжив

Баруун Африкийн Сьерра Леон, Либери, Гвиней улсад бүртгэгдээд байгаа эбола вирусаар амиа алдсан иргэдийн тоо 10 мянга давсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Мөн халдвар авсан иргэдийн тоо 20550 хүрчээ. Эболагаар Либери улсад 4282, Сьерра Леонд 3712, Гвинейд 2441, Нигерт 7, Малид 6 хүн тус тус амиа алдаад байгаа юм. Сьерра Леон, Гвинейд өчигдөр эболагаар 14 хүн амиа алдаж, 154 хүн шинээр халдвар авчээ. ДЭМБ-аас мэдээлснээр Либери улс хүлээлгийн 45 хоногтоо шилжсэн гэв.
.
Хүлээлгийн хугацаанд тус улсад эболагийн тохиолдол шинээр бүртгэгдэхгүй бол эболагаас ангижирсан хэмээн үзэж, аюулгүй бүс болгон зарлах юм байна. Либерийн өнөөгийн нөхцөл байдал эболагаас ангижирсан Нигер, Мали улсыг бодвол харьцангуй муу байгааг ДЭМБ-ын захирал Маргерат Чан онцолсон байна. Тэрбээр “Либери хэдий хүлээлгийн хоногтоо шилжсэн ч эбола дахин дэгдэх эрсдэлтэй байгаа” гэж мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ