“Ярилцлага” киног хойд руу илгээнэ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хөнөөхөөр тус улсад нэвтэрч буй АНУ-ын хоёр тагнуулчийн тухай өгүүлэх “Ярилцлага” киноны 10 мянган ширхэг “DVD”-ийг “Хоёр Солонгос нэгд” хөдөлгөөний идэвхтэн гишүүд Хойд Солонгос руу агаарын бөмбөлөг ашиглан явуулахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 2010 оны гуравдугаар сарын 24-ны өдөр Өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоц живж, 46 цэрэг амиа алдсан билээ. Энэ дурсгалын өдрийг тохиолдуулан 12.00 цагийн үед “DVD” болон ухуулга хуудас ачсан бөмбөлгийг хөөргөхөөр болжээ.
.
Хэрвээ дээрх “DVD” Хойд Солонгост нэвтэрсэн тохиолдолд санаатайгаар дайн өдүүлсэнд тооцож, хариу арга хэмжээ авахаа Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээлэв. Мөн Сөүлийн удирдлагууд идэвхтэнүүдийн дээрх үйлдлийг буруутгаж, Хоёр Солонгосын дайсагнасан харилцааг өдөөн турхирахгүй байхыг анхааруулсан байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ