Харгис дэглэмийг эсэргүүцэн жагсав

img

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Кабул хотын оршин суугч 27 настай Фуркунда гэгчийг коран судрыг гутаасан хэргээр 50 гаруй залуус чулуу, тоосгоор цохиж аминд нь хүрсэн билээ. Түүнийг хашааныхаа үүдэнд “Коран судрыг чөтгөр ав” гэж бичсэн хэмээн буруутгаж, амийг нь хөнөөсөн юм. Тэгвэл өнөөдөр эмэгтэйг сүүлчийн замд нь үджээ. Энэ үеэр харгис аллага үйлдсэн этгээдүүдийг хуулийн дагуу шийтгэхийг Засгийн газраасаа шаардаж, 1000 гаруй эмэгтэй жагссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Жагсагчид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хууль дутмаг байгааг буруутгаж, “Эмэгтэй хүн хүүхэд гаргаж, гэрээ цэвэрлэх ёсгүй. Бид ч гэсэн боловсрол эзэмшиж, төрийн байгууллагад ажиллахыг хүсч байна. Бидний эрхийг хамгаалахгүй бол тун удахгүй Афганистанд эмэгтэй хүн үлдэхгүй” гэж мэдэгджээ. Тэд Ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзах хүсэлт тавьсан ч татгалзсан хариу авчээ. Эмэгтэйн ээж “Харамсалтайгаар амиа алдсан охиныхоо төлөө Ерөнхийлөгчтэй заавал уулзах болно. Охиноос минь Афганы бүх эрчүүд уучлалт гуйх ёстой” гэж хэлжээ. Жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хэрэглэж, 100 гаруй хүнийг түр саатуулсан байна.

Өнгөрсөн онд коран судрыг гутаасан гэх үндэслэлээр 11 эмэгтэй чулуу, тоосгоор цохиулж амиа алдсан юм. Ашраф Гани Ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ өмнөх зууны үеийн харгис дэглэмийг халахаа мэдэгдэж, түүнийгээ ажил хэрэг болгоно хэмээн амласан билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

man x:
ene humuus erhiinhee tolo aminasaa zolin tsemtsej bn..manaid yaj bn mart geheer l baahan huuhnuud idej uuh goyohoos oor is shidgui ter gender mender gej balairahaa odoo boliul taarna
2015-03-24
burhan urshuug:
laliin shutlegtei ene met huchirhiilliin bai bolson olon ulsiin zovlont busguichuudiin hargislal dundah huvi tavilan bur musun zogsoj tedend erh chuluu taivan amidral ireh boltugai..
2015-03-23
хэхэ:
энэ бүсгүйчүүдийг биширч байна шүү
2015-03-23