IV төрөхийг хандивын мөнгөөр барина

Нийслэлийн дөрөвдүгээр амаржих газрын барилгын ажил зогсонги байдалд ороод байгаа. Уг нь эл барилгыг 2010 онд эхлүүлж, 2013 онд дуусгах байсан ч одоогоор санхүүжилт нь зогссон барилгуудын тоонд ороод байгаа юм.
Тиймээс “Энхрий үрс” төрийн бус байгууллагынхан тус барилгыг барьж дуусгахад зориулж хандивын аян зохион байгуулахаар болжээ. Дөрөвдүгээр амаржих газрын барилгын анхны төсөв 19 тэрбум төгрөг байсан ч одоогоор ажил гүйцэтгэгч компани нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн үзэж байгаа аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ