Мирандатай эргэн нийлэхийг хүсэв

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум эхнэртэйгээ эргэн нийлэхийг хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнөөдөр тэдний хуримын ой тохиож байгаа юм. Тэрбээр твиттертээ “Баярын мэнд хүргэе. Хамт амьдарч байх хугацаандаа уурлуулж, гомдоож байсан бол уучлаарай. Гэрлэлтээ авч үлдэхийн тулд томоохон алхам хийгээгүйд уучлаарай. Цаг хугацааг ухрааж болдог бол чамаасаа хэзээ ч салахгүй. Үнэнийг хэлэхэд чамтайгаа эргэн нийлэхийг хүсч байна. Хүүгээ санаж байна. Миний саналыг хүлээн авбал би талархах болно. Хүүгээ хайран дунд өсгөх хэрэгтэй” гэж жиргэжээ.
v
2013 оны дундуур жүжигчин эр нэгэн ярилцлагын үеэр хуримынхаа дараа эхнэрээ хэд хэдэн удаа хуурч байснаа мэдэгдэж, гэр бүлээсээ уучлалт гуйсан билээ. Тэрбээр “Би алдаа гаргасан. Дахин алдаа гаргахгүй” гэж хэлжээ. Энэхүү ярилцлагын дараа тэд салсан юм. Хос өнгөрсөн оны тавдугаар сард албан ёсоор салж, хөрөнгөө 40/60 харьцаатай хуваасан билээ. Салалтын дараа Миранда Австралийн газрын тосны магнайт Жеймс Пикертэй болзох болсон бол Блум хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдсон юм.
с
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ