Төл бойжилт 98.7 хувьтай байна

img

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд оны эхний байдлаар нийт мал сүргээс хээлтэгч малын 8.4 хувь буюу 1800.9 мянган эх мал төллөж, 1774.4 мянган төл буюу 4197 ботго, 4471 унага, 35.3 мянган тугал, 842.6 мянган хурга, 887.8 мянган ишиг хүлээн авсан байна. Ингэснээр төл бойжилт 98.7 хувьтай болжээ.

й

Одоогийн байдлаар төллөсөн эх малын тоог оны эхний хээлтэгчийн тоотой харьцуулахад Ховд аймаг 41.4 хувь, Сэлэнгэ аймаг 39.9 хувь, Баян-Өлгий аймаг 26.5 хувиар тэргүүллээ. ХХААЯ-ны долоо хоногийн мэдээллээр одоогоор нийт нутгийн 30-аад хувь нь цастай, дулаавтар байгаа нь мал төллөлтөд таатай нөхцөл болж байгаа аж.

ц

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх ч гол, мөрний цөмрөлт, гэнэтийн салхи, шуурганаас сэрэмжтэй байхыг ХХААЯ-аас малчид, иргэддээ анхаарууллаа.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ