Хүчирхийллийн эсрэг хуулийг олон нийтээр хэлэлцүүлнэ

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг хэрхэн сайжруулах талаарх зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд болно. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, УИХ, Засгийн газрын төлөөлөл, иргэний нийгэм, ТББ-ууд оролцож байгаа аж.
Гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд бяцхан хүүхэд амь насаа алдсан гэх зэрэг олон аймшигтай хэрэг гарсны дараа төрийн бус байгууллагууд тус хуулийг бүрэн шинэчлэх шаардлагатай гэх дуу хоолойг хүргэх болсон. Энэ дагуу хуульд чухам ямар өөрчлөлт оруулах вэ гэдгийг Иргэний танхимд олон нийтээр хэлэлцүүлэх ажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ