70 насандаа 70 хүнд байр бэлэглэнэ

img

Холливуудын нэрт жүжигчин Брюс Уиллис өнөөдөр 60 нас хүрч байна. Тэрбээр төрсөн өдрөө Нью Йорк хотноо байрлах “123” гэх ресторанд тэмдэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

м

Түүний экс эхнэр Деми Мур, Брюстэй хамт амьдарч байхдаа авахуулсан 8000 гаруй  фото зургийг бэлэглэсэн байна. Тэд 15 жилийн турш ханилж, хоёр охины аав, ээж болсон билээ. Брюс 50 насны төрсөн өдрөөрөө 50 хүний эмчилгээний төлбөрийг төлж байжээ. Харин 60 насныхаа төрсөн өдрөөр 60 мянган ам.долларыг ДЭМБ-д эболагийн эсрэг бэлдмэл гаргаж авахад зориулан хандивласан байна.  Тэрбээр “Би 70 нас хүрвэл 70 хүнд байр, машин авч өгнө. Мөн энэ өдөр кино урлагаа орхино” гэж хэлжээ.

и

Түүний одоогийн эхнэр Эмма Хэминг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард амаржиж охинтой болсон юм.  Эмма твиттертээ “Чи минь урт удаан наслах хэрэгтэй. Бид сайхан амьдрах учиртай” гэж жиргэжээ. Тэрбээр нөхрөөсөө 26 насаар дүү юм.

с  

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch:
70 hurelgui uhchih vii dee
2015-03-23