Зургаан үйлдвэрийн эрхийг түтгэлзүүлжээ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2014 онд хийсэн шалгалтын мөрөөр нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ. Тодруулбал “Арцны жимс”, “Эрдэнэбүрэн”, “Дентафарм”, “Уламжлалт эм, эмийн ургамлын компани”-ийн эмийн үйлдвэр,  “Цаа-Од”, “Батчадунча” компанийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, хангах нийлүүлэх тусгай зөвшөөрлийг энэ сарын 19-ний өдрөөс эхлэн гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

х

“Арцны жимс” компанийн эмийн үйлдвэр тусгай зөвшөөрөл авснаас хойш 10 сар үйл ажиллагаа явуулаагүй, хаяг, байршилдаа байгаагүй бол “Эрдэнэбүрэн”, “Дентафарм” эмийн үйлдвэрийн хаяг, байршил нь тодорхойгүй, “Уламжлалт эм, эмийн ургамлын компани” үйлдвэрийнхээ байршлыг өөрчилж байжээ. Харин энэ үйлдвэр, компани гурван сарын дотор зөрчлөө арилгаж асуудлаа шийдвэрлүүлэхээр салбарын яамандаа хандахгүй бол зөвшөөрлийг нь бүрмөсөн цуцлах юм байна.

и

Улсын хэмжээнд галены бэлдмэл, үрэл, шахмал, тосон түрхлэг, тарилгын эмийн хэлбэрийн 20, биобэлдмэлийн 2, уламжлалт эм, эмийн ургамлын 5, эмнэлгийн хэрэгслийн 1, ариутгалын бодисын 2 гээд эм, эмнэлгийн хэрэгслийн нийт 30 үйлдвэр байдаг. Үүнээс хувийн хэвшлийн 29, төрийн өмчийн эмийн 1 үйлдвэр тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдагийн 83 хувь нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтад хамрагджээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүд нь давхардсан тоогоор 435 нэрийн шахмал, гален,  үрэл, тарилга эм, 698 нэрийн уламжлалт эм, 9 нэрийн биобэлдмэл, 27 нэрийн биологийн идэвхт бэлдмэл, 3 нэрийн эмнэлгийн хэрэгсэл, 37 нэрийн ариутгалын бодис үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
ene medeenii talaar ooriin tolgoid orson bodloo bichmeer sanagdlaa em tarianii talaar bol sain medehgui yum bn chanar ene teriig bol buurch medehgui harin standart l gej bdag bh. ene bol neeh sain ajillasan gej dugneh uzuulelt bish bhaa uunii tsaana heden ail hooson honoj bga boldoo ene mergejliin hyanalt haahaa urital bolgohoor hamtarch ajlaad heden uildwer ingej ajillaj bn gesen medee gants ch algaa ingeed bhaarchini mgl d yaj uildwer hogjih yum ve? bodoj uzeerei dotooddoo uildwerlesen zuil edelj hereglemeer bn shuu
2015-03-23