Викториагаас салахыг хүсч байсан

Хөлбөмбөгчин Дэвид Бэкхам Америкийн “NBS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Би эхнэртэйгээ хамт амьдраад жилийн дараа салахыг хүсч байсан” гэж ярьжээ.
и
Тэрбээр “Хэрвээ Бруклин мэндлээгүй байсан бол Викториагаас салах байсан. Бид танилцаад сайхан байсан. Гэхдээ нэг гэрт ороод байдал өөрөөр эргэсэн. Бид хэрэлдэж, муудалцаж эхэлсэн. Үнэхээр хэцүү. Тэр үед түүний дэргэдээс явахыг хүсч байснаа нуугаад яахав. Том хүү минь мэндлээд манай гэр бүл тайван, илүү амар амгалан болсон. Мөн тэр цагаас эхлэн Викториад өдөр бүр шинээр дурлах болсон. Би баяртай байна. Гэр бүлээ авч үлдэж, өнөөдрийн сайхан амьдралыг бүтээсэндээ” гэсэн байна.
м
Тэд 1999 онд танилцаж, 2000 оны гуравдугаар сард хуримаа хийсэн юм. Хос гурван хүү, нэг охинтой билээ. Бэкхамын гэр бүл Их Британийн хамгийн бат бөх гэр бүлээр сүүлийн 10 жилийн турш тодорч байгаа юм. 2007 онд Бэкхамыг өөр бүсгүйтэй нэр холбогдсон хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан ч Викториа эрс үгүйсгэсэн юм.
с
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ