Лопез найз залуутайгаа эргэн нийлжээ

img

Дуучин Женнифер Лопез өнгөрсөн оны дундуур салсан найз залуу Каспар Смарттай эргэн нийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Лос Анжелес хотноо өчигдөр Лопезийн дуу оруулсан “Home” хүүхэлдэйн киноны нээлт болсон юм. Тэрбээр нээлтийн арга хэмжээнд оролцохдоо ихрүүд болох Макс, Эмма болон Касперийг дагуулан иржээ. “Каспар, ихрүүдийг яг өөрийн хүүхэд шиг халамжилж, Эммаг тэвэрч явж байсан” хэмээн “TMZ” сайт бичжээ.

и

Дуучин сэтгүүлчдэд "Би ганцаардахыг хүсэхгүй байна. Мөн Касперийг тийм ч амархан мартаж чадахгүй бололтой” гэж хэлжээ.

х

Дуучныг өнгөрсөн оны тавдугаар сард Шанхайд тоглолттой байх хойгуур Каспер өөр бүсгүйтэй зочид буудал орж буй зургийг шар сайтууд цацсан юм. Энэхүү мэдээллийн дараа тэд салсан билээ.

 ч

Б.Дэлгэрцэцэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ