Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ

img

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн хэлэлцүүлэг Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төвийнхөн болон УИХ-ын гишүүд оролцож байр сууриа илэрхийлсэн юм.

.

УИХ-ын гишүүн С.Оюун:

-Энэ асуудал урагшилж байгаад баяртай байна. Хуулийн төсөлд ажил хэрэгч саналыг салбар бүрийн төлөөллүүд тусгах хэрэгтэй юм. Хуулийн төслийг өргөн баригдахаас нь өмнө төрийн бус байгууллагын саналуудыг шигтгэх хэрэгтэй.

.

Хүний эрхийн хуульч М.Ичинноров:

-Хохирогч хамгааллын асуудлыг хохирогчид туслалцаа үзүүлэх цагдаагийн байгууллага руу төвлөрүүлж өгөх нь зүйтэй юм. Шаардлагатай бол тэнд хүмүүсийг сургаж өгье. Нэг цэгийн үйлчилгээ ШШГЕГ-т хэрэгжиж эхэлсэн. 38 эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас хамгаалалт хийснээрээ гэмт хэрэгтэн болж хоригдсон байна. Аргагүй байдалд хүрээд хүн амины хэрэг үйлдсэн бол ял өгдөггүй олон улсын стандартчилал байдаг. Манайхаас бусад бүх оронд хэрэгждэг. Үүнийг хэрэгжүүлэх шаардлага ирсэн юм биш үү.

.

УЕПГ-ын хяналтын прокурор н.Өнөрмаа:

-Монголд жилд 100-150 сэтгэлзүйч төгсдөг гэсэн. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, тэмцэхэд хамгийн нөлөө бүхий хүмүүс бол сэтгэлзүйчид. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг боловсруулж, хүчирхийлэлд өртсөн хүмүүстэй уулзах явцдаа мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэл судлаачидтай холбогдсон уу?

.

Хуульзүйн яамны мэргэжилтэн н.Саруул:

-Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт төрийн болон төрийн бус байгууллагын бүх төлөөллүүд орж ажилласан. Сэтгэлзүйн асуудал маш чухал. Хохирогчид үйлчлэх үйлчилгээн дотор сэтгэлзүйн үйлчилгээ байгаа. Энэ бол үйлчилгээ үзүүлэх албан ёсны байгууллага болох цагдаагийн байгууллагаас эхлээд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлнэ. Мөн хүчирхийлэл үйлдэгчид ялын үйлчлэх зүйлд ч албадан сургалтын шугамаар сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэхээр багтсан байгаа.

.

Ийнхүү хуулийн төсөлтэй холбогдуулан оролцогчид асуулт тавьж, саналаа хэлж байлаа.

Ерөнхийлөгчийн санаалчилсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн аж. Уг хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барих аж.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ