Зарим эмийн үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2014 онд хийсэн шалгалтын мөрөөр нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухайгаа Эрүүл мэнд, спортын яаманд албан тоотоор хариу мэдэгдлээ.

.

“Арцны жимс”, “Эрдэнэбүрэн”, “Дентафарм”, “Уламжлалт эм, эмийн ургамлын компани”-ийн эмийн үйлдвэр, “Цаа-Од”, “Батчадунча” компанийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, хангах нийлүүлэх тусгай зөвшөөрлийг 2015 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

.

“Арцны жимс” компанийн эмийн үйлдвэр тусгай зөвшөөрөл авснаас хойш 10 сар үйл ажиллагаа явуулаагүй, хаяг, байршилдаа байгаагүй бол “Эрдэнэбүрэн”, “Дентафарм” эмийн үйлдвэрийн хаяг, байршил нь тодорхойгүй, “Уламжлалт эм, эмийн ургамлын компани” үйлдвэрийнхээ байршлыг өөрчилж байжээ.

Дээрх үйлдвэр, компани гурван сарын дотор зөрчлөө арилгаж асуудлаа шийдвэрлүүлэхээр салбарын яамандаа хандахгүй бол зөвшөөрлийг нь бүрмөсөн цуцлах юм байна.

.

Улсын хэмжээнд галены бэлдмэл, үрэл, шахмал, тосон түрхлэг, тарилгын эмийн хэлбэрийн 20, биобэлдмэлийн 2, уламжлалт эм, эмийн ургамлын 5, эмнэлгийн хэрэгслийн 1, ариутгалын бодисын 2 гээд эм, эмнэлгийн хэрэгслийн нийт 30 үйлдвэр байдаг. Үүнээс хувийн хэвшлийн 29, төрийн өмчийн эмийн 1 үйлдвэр тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдгийн 83 хувь нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтад хамрагджээ.

1

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
jvufufu:
1-рхороололд баатар гэдэг нөхрийн оточ одь гэдэг эмнэлэг хятад эмийг савлаж зардаг . хавдар эдгээх нэрээр олон хүн хохироосон шуналтай хүн баыдаг. эм хийдэг газар нь нэг удаа шагайсан юун эдгэх сэжиг хүрмээр.
2015-03-24