Удахгүй цагдаагийн байгууллагын бүтцийг өөрчилнө

img

2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар цагдаагийн цол нь цэргийн бус "албан тушаалын цол" болсон. Тухайн үед Хууль зүйн сайдын 2014 оны А/194 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох  журам”-ыг Хууль зүйн сайдын 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан. Энэ тухай Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэлтэй ярилцлаа.

.

-Цагдаагийн албан тушаалын цол олгох журмыг яагаад шинэчлэн батлах болов?

-Өнгөрсөн онд Хууль зүйн сайдын гаргасан Цагдаагийн албан тушаалын цол олгох журмыг шинэчлэн баталсан. Яагаад гэхээр тухай журам нь юмыг гүйцэд харж чадсангүй. Байгууллагын уламжлал, тэнд ажиллагсдын итгэл, үнэмшил, үнэт зүйл, мөрөөдлийг харсангүй. Яарсан дутуу харсан шинэчлэл болжээ. Энэ талаар олны дунд ялангуяа цагдаагийн байгууллагад ажилладаг хүмүүсийн, мөрдэс зүүдэг байгууллагын алба хаагчид, тэнд ажиллаж байсан үе үеийн ахмадуудын хувьд таагүй гомдол санал олон гарсан болохоор тэр бүгдийг тал бүрээс нь судалж үзэж байгаад энэ журмыг баталсан юм.

.

-Тухайн байгууллагын үнэт зүйл, тогтсон уламжлалыг хадгалж үлдэхээр үү?

-Ер нь аливаа байгууллага хүмүүсээс бүрдэнэ. Өөрийн нэг уламжлал, тогтсон итгэл үнэмшил, соёлтой. Тэнд байгаа албан хаагчид байгууллагын үнэт зүйлийг тээж авч явдаг. Цагдаагийн байгууллага өөрөө хууль сахиулах байгууллага. Цэрэгжсэн маягийн дүрэмтэй. Өөрийн цол мөрдэс хэрэглэдэг, дүрэм журамтай. Анх сургууль төгсөөд цагдаагийн байгууллагад зүтгэе гэсэн залуус их сургуульд орж, сонсогч гэдэг цол зүүгээд суралцдаг. Тэгээд төгсөөд хаана, ямар албан тушаалд томилогдсон ч цагдаагийн дэслэгч цол хүртээд ажлаа эхэлнэ. Түүнээс хойш тэр хүний мөрөөдөл цагдаагийн дээд цолд хүрэх. Цол нэмэх бол албан хаагчийн баярт үйл явдал. Цол авахаар хүн ажилдаа үр бүтээл гаргая, гавьяа байгуулъя гэж бодно. Цол бол тогтсон дамжлага болон үнэт зүйл, уламжлал, мөрөөдөл, сахилга хариуцлага, хүндлэл болсон. 50 гарсан хурандаа, 30, 40 настай хошууч, дэд хурандаа нараа хүндэлж, тэднээр бахархаж, арвин туршлагаас нь хуваалцаж, сургаалыг нь сонсч ажилладаг. Энэ уламжлал, мөрөөдөл үнэт зүйлийг нэг өдөр өөрчилж болохгүй.

.

-Өөрчлөлт шинэчлэлт бол сайн зүйл. Гэхдээ уламжлалыг эвдэхгүй хийх ёстой байх.

-Тиймээ өөрчлөлт, шинэчлэлт бол сайн. Гэхдээ уламжлалыг үргэлжлүүлэн сайн авч явах ёстой. Түүнээс биш өөрчлөлт шинэчлэлт хийнэ гээд тодорхой уламжлалыг алдаж боломгүй. Энэ чинь өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн байгууллага энд сөрөг нөлөө үзүүлж, тэнд ажиллагсдын урмыг хугалж байна. Ер нь аливаа итгэл бишрэл, үнэт зүйлийг үгүй болгохоор тэр байгууллага байхгүй болно. Гэхдээ урьдын цол олгох журмаар ийм болгосон гэж би хэлж байгаа юм биш л дээ. Ер нь бид өөрчлөлт шинэчлэлтэд хэн хүнгүй нухацтай хандаж байх хэрэгтэй.

.

Цол бол албан тушаал, цаг хугацааны илэрхийлэл

.

-Хуучин журам хэрэгжиж, өчигдөр хурандаа байсан хүн өнөөдөр ахлах дэслэгч болсон.

-Тэгсэн. Тэгээд тэр хүний амьдрал, 30-40 жилийн хөдөлмөр, нэр хүнд, гэр бүл, нийгэмд эзэлж байгаа байр суурийг нэг өдөр л бусниулчихаж байгаа юм. Гэтэл нэг өдөр ажилд ороод удаагүй байсан залуу гэнэтхэн хошууч болчихож байна. Бидний үед цол гэдэг чинь маш хатуу байлаа. Жишээ нь, би дэд хурандаа байж байгаад хурандаа албан тушаалд томилогдсон ч миний хурандаа болох хугацаа хүрээгүй бол хугацаагаа хүртэл ажлаа хийгээд, тэр албан тушаал дээрээ байдаг байсан. Цол зөвхөн албан тушаалын илэрхийлэл биш. Бас хугацааны илэрхийлэл.

.

-Хуучин, шинэчилсэн журам ч тэр хүний сэтгэл зүйгээр тоглоод байгаа юм шиг санагдах юм. Дээшлүүлээд, буулгаад л.

-Энэ журмыг сайн харвал тийм биш л дээ. Тухайлбал, хошууч, дэд хурандаагаа алгасаад хурандаа болчихож, тэгвэл дэд хурандаа дээр нь аваачъя. Гэхдээ тухайн албан хаагч хошуучаас дэд хурандаа хүрэх хугацааныхаа 50 хувьд тэнцэхээр хугацаанд ажилласан бол дэд хурандаа болгоё гэж журамласан. Хэрэв хугацааныхаа 50 хувийг хүртэл ажиллаагүй бол хошууч дээр тогтоно. Тэр хүн бол гомдолгүй шүү дээ. Яагаад гэвэл дэд хурандаа болоход надад хоёр жил дутуу байсан ч би хурандаа болсон гэдгээ мэдэж байсан. Цол бол албан тушаалын илэрхийлэл. Гэхдээ тогтоосон хугацааг хатуу барьснаар шударга ёс байна. Хэрэв хугацаанаас өмнө цол авъя гэвэл ажилдаа үр бүтээлтэй ханд, гавьяа байгуул.

.

-Тэгвэл дунд офицерын цолыг яасан бэ?

-Дунд офицерын цолыг хэвээр үлдээсэн. Цагдаагийн дэслэгчээс ахлах дэслэгч болсон албан хаагчдын цол хэвээр үлдэнэ.

.

-Харин цол буурсан албан хаагчид өмнөх цолоо хэрэглэх үү?

-Тийм. Өнгөрсөн онд албан тушаал буусан алба хаагчид өмнөх цолоо хэрэглэнэ.

.

Хугацаанаас өмнө цол авъя гэвэл ажилдаа үр бүтээлтэй ханд, гавьяа байгуул

.

-Энэ шинэчлэлээс ямар үр дүн гарах вэ?

-Цагдаагийн цол дээш, доошоо лифтэнд явж байгаа юм шиг яваад байхаар энэ байгууллагын үнэт зүйл, итгэл үнэмшил байхгүй болчихно. Тэгвэл энэ байгууллага ирээдүйд байхгүй болно. Үүнийг хүн санаатай хийгээгүй л дээ. Гэхдээ “юугаар” ч хийсэн байхыг үгүйсгэхгүй. Зүгээр энэ чухал байгууллагын өөрчлөлт шинэчлэлт ул, суурьтай явахгүй бол эргээд бидний улсын эрхэм үнэт зүйлд сөрөг нөлөө үзүүлэх юм болж магадгүй. Тиймээс тэнд ажиллаж байгаа хүмүүс, үе үеийн ахмадуудын үгийг сайн сонсох хэрэгтэй. Энэ шинэчлэлээс тодорхой үр дүн гарна гэдэгт итгэж байгаа.

.

-Өмнөх онд батлагдсан журам хэрэгжснээр албан хаагчдын ажилд эерэг болон сөргөөр нөлөөлсөн болов уу?

-Тэрийг судлахгүйгээр тааж худлаа ярьж болохгүй. Ямар ч байсан гомдол санал, ийм үзэл бодол байгууллага дотор байна уу гэвэл яваад байна. Үүнийг Хууль зүйн яам хуучин байх ёстой байранд нь аваачиж байна гэж ойлгож байгаа. Бид урьд байсан сайдын эрх зүйн хүрээнд хийсэн олон сайн шинэчлэлийг үргэлжлүүлэн аваад явж байна. Аливаа өөрчлөлт, шинэчлэлд сайн, муу тал аль аль нь байдаг. Бид мууг нь засаад, сайныг дэмжээд явахаас өөр арга байхгүй. Тэгэхээр энэ хүрээнд л хийгдэж буй гэж ойлгож байна.

.

-Ингээд цагдаагийн байгууллагад шинэчлэл хийж эхэллээ. Дараагийн ээлжинд юу төлөвлөсөн бэ?

-Удахгүй цагдаагийн байгууллагын бүтцийг өөрчилнө. Цагдаагийн байгууллагын хуульд өөрчлөлт оруулна. Өргөн барьсан байгаа, хаврын чуулганаар хэлэлцэх байх. Мөн Эрүүгийн хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Энэ мэт цааш үргэлжилнэ.

.

-Нэг нь явж, нөгөө ирээд л урьд нь өрснийг “нураагаад” явчих юм гэдэг шүүмжлэл сонсогдож байна.

-Үгүй дээ. Яг хараад үзвэл урьд сайдынхаа ажлыг нураачихсан, шинэ сайд гарахаар нэг өөр бодлого яваад байгаа юм байхгүй. Төрийн бодлогын залгамж явж л байгаа. Шинэ Эрүүгийн хууль ч бай, Зөрчлийн тухай хууль ч бай хуучин хийсэн концевц юмнууд нэг их өөрчлөгдөөгүй шүү дээ. Гэхдээ манай практикт таарч тохирохгүй байж магадгүй гэсэн зарим зүйлийг өөрчилсөн хассан, зарим нэгийг нэмсэн байгаа ч үндсэн агуулга нь явж байгаа. Яагаад гэхлээр энэ чинь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орчихсон зүйлүүд. Тийм болохоор хэн нэгэн сайд гарч ирээд мөрийн хөтөлбөрөөс өөр юм хийнэ гэж байхгүй. Дөрвөн жилд Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд ийм юм хийнэ гэсэн мөрийн хөтөлбөр нь байж байна. Хүмүүс сайн ойлголтгүй болохоор тэгж ойлгоод байгаа байхгүй юу.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

suren:
goeshdee muusain darga nariin bugsiig dolooj, tanil talaaraa, mungu heel hahuuliar, namiin buunii nohoi medeelelcheer, huwiin kompanii erhiig hamgaalahaar shurgaj tsagdaad orson nowshnuudiin tsoliig huraaj awsan ni zuw bolloo. awah estoi humuus ni tsoloo awah heregtei dorilogjaw saiddaa bayarllaa ajiliin amjit husiii.......
2015-03-24
suren:
goeshdee muusain darga nariin bugsiig dolooj, tanil talaaraa, mungu heel hahuuliar, namiin buunii nohoi medeelelcheer, huwiin kompanii erhiig hamgaalahaar shurgaj tsagdaad orson nowshnuudiin tsoliig huraaj awsan ni zuw bolloo. awah estoi humuus ni tsoloo awah heregtei dorilogjaw saiddaa bayarllaa ajiliin amjit husiii.......
2015-03-24
зочин:
нэг засаг эсвэл нэг сайд солигдоход тэдний гаргасан тушаал шийдвэрээр бүхэл бүтэн хууль сахиулах байгууллага буюу цагдаа-гийн бие бүрэлдэхүүнээр үнэхээр тоглож дуусах юмаа, улс төрийн хүчнүүдийн уйвайгүй үйлдэлээс үүдэлтэй жагсаал цуглаан ямар нэг юм болоход цагдаа-гаараа түрүү барина эцэст нь өөрснийхөн нь өгсөн тушаал зааварын дагуу ажилласаны эцэст буруутаж шоронгийн хаалга татацгаана , эсвэл цол хэргэм албан тушаалаараа тоглуулцгаана ,
2015-03-24
goliig medeelne:
www.golmedee.mn
2015-03-24
зөв зөв:
зөв зөв. юу ч болоогүй нэг арын хаалганы бацаан гэнэт том цол зүүгээд пээдийгээд явахад бусад хүмүүст онцгүй л санагдана. цол гэдэг чинь ажилласан жил, хуримтлуулсан туршлагатай холбоотой байх ёстой. ажил өөрчлөгдөхөд л цолыг нь өгч л байдаг, хураагаад авч л байдаг бол хэцүү ш дээ. нэгмөсөн цолгүй л болгоно биз.
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
зочин:
хууль бусаар ажлаасаа халагдсан албан хагчид яах вэ
2015-03-24
marta:
humuuse manai tsagdaa nariin zarim neg ni ilt durgui hurmeer bur shanaadad ungachihmaar zoriud yanz buriin buduuleg haritsaa uzuuldeg yum ble.bi tiim tsagdaatai taarch baisan yuma tsagdaa irgedtei harit*g standart gej baidag yumu.herevee tsagdaa irgeniig gomdoovol haana yaj handaj gomdoloo baragduuldag yum bol helj ugch tuslaach.
2015-03-24
irgen:
unen shu mash zuv zuitei ajil hile bayrlala shine saiduudda
2015-03-24
за за:
цол албан тушаал л үнэт зүйл нь юм биз дээ
2015-03-24
bolson:
tu*liin henee
2015-03-24