Албаны унаагаар аархагсадыг цэгцлэх болоогүй юу

Элгээрээ хэвтчихсэн эдийн засгаа эрхбиш жаахан ч гэсэн єндийлгєхийн тулд шийдлийн Засгийн газар бүх л арга чаргаа сүвэгчилж, эцэс сүүлд нь Олон улсын банк санхүүгийн байгууллагууд ихэвчлэн Африкийн орнуудад хэрэгжүүлдэг “Стэнд бай” хєтєлбєрийг оруулж ирэхээр царай алдаад сууж байгаа. Хятадын хамгийн том мэдээллийн агентлаг “Монголын эдийн засаг 2017 онд дампуурна” хэмээн зарласан нь зүгээр ч нэг хоосон таамаглал, хорлонтой сенсаци биш гэдэг нь бага багаар ажиглагдаж эхлээд байгаа. Аль ч улс орны эдийн засгийг чирч явдаг барилгын салбарт томоохон шинэчлэлт хийхгүй бол байдал өдрөөс өдөрт дордож байгааг энэ салбарын мэргэжилтнүүд анхааруулж эхлээд байгаа.
1
Хөдөө аж ахуй ялангуяа газар тариалангийн салбар хэрүүлтэй, хэлцэлтэй, хаврын тариалалт явуулахад багагүй бэрхшээлтэй тулгарч байгаа талаар яригдаж байна. Товчхондоо салбар бүрт өөр өөрийн гэсэн хуримтлагдсан бэрхшээл, зайлшгүй бага багаар шийдэж байж цаашаа явахаас єєр аргагүй түмэн зовлон нүүрлээд байгаа. Бид ер нь аль болох үргүй зардлаа багасгаж, улс орноороо хэмнэлтийн горимд шилжихгүй бол бидэнд зүгээр мєнгє єгч, зовлонгоос маань нимгэлэлцэх бурхан ч байхгvй. Гэтэл яг үнэндээ Улаанбаатар хотын Хайлааст, Баянхошуу, Улиастай, Толгойтын иргэд, хєдєє сумын тєв дээр єдєр хоногийг аргацаан єнгєрүүлж байгаа айл єрхүүд хэмнэлт гаргахаар бүсээ чангалах ямар ч боломжгүй болсон. Учир нь тэд УИХ-ын гишүүн Г.Уянгын тодорхойлсноор “Голоо тасартал бvсээ чангалчихсан” учир үүнээс цааш ямар ч аргагүй болсон.
1
Гэтэл “Бүсээ тасартал таргалж” байгаа нєхдийн дунд Ерєнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрийг зєрчин бензин их иддэг том том жийпнээсээ салж чадахгүй, яам тєрийн ордон хоёрын дунд түгжрэл үүсгэсээр байгаа олон дарга байсаар байна.
Үндэсний аудитын газрын шалгалтаар “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-д багтаагүй хэрнээ энэ эрхийг эдэлсээр байгаа дарга нар хэдэн зуугаар илэрчээ. Дээрх шалгалтаар Ерєнхий, гүйцэтгэх захирал болон дэд дарга 64, газар, хэлтэс, албадын дарга 89, алба, хэлтэс, газрын хэмжээнд 319, ерєнхий менежер, инженер болон мэргэжилтэн 18 ба нийт 490 албан тушаалтан суудлын автомашин хэрэглэж байгаа аж.
1
Гэтэл Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолоор тогтоосон доорх албан тушаалтнууд албан тушаалын болон албан ажлын машин унах эрхтэй юм байна. Үүнд,
Нэг. Албан тушаалын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан Засгийн газрын гишүүн, Аймаг, нийслэлийн Засаг дарга, Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгvй байдлын зєвлєлийн нарийн бичгийн дарга
Хоёр. Албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бvхий албан тушаалтанд Дэд сайд, яамны Тєрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, дэд дарга болон хэлтсийн дарга, Монгол Улсын Ерєнхийлєгчийн зєвлєх, Ерєнхий сайдын зєвлєх, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн дарга, Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын ерєнхий менежер, Тєрийн тусгай хамгаалалтын газрын дарга, Шадар сайдын ахлах зєвлєх нар багтдаг юм байна.
1
Тогтоолд багтаагүй хэрнээ албаны машин унаж байгаа албан тушаалтнуудын зардлыг хэмнэвэл тєсєвт нэлээн хэдэн зуун саяын хэмнэлт гарах ба үүн дээр нэмж Сайд, дэд сайд, тєрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтнуудад албан ажлын болон дуудлагын автомашин ашиглуулахыг зогсоосноор жилд дунджаар 1.7 тэрбум тєгрєгийн хэмнэлт гарах боломж байгааг Үндэсний аудитын газрын шалгалтын тайланд дурьдагдсан байна.
1
Товчхондоо Ерєнхий сайд Ч.Сайханбилэгийн “Тєрийн ємчит болон тєрийн ємчийн оролцоотой албан газрууд илүүдэл автомашинуудаа худалдан борлуулах, шатахуун их зарцуулдаг автомашиныг хот дотор ашиглахыг зогсоох, шатахуун, сэлбэгийн зардлыг бууруулах” үүрэг цаасан дээр үлдэхэд ойрхон байгаа юм байна. Дарга нар албаны машинаар тансагладаг vрэлгэн зангаасаа тийм ч амархан татгалзахгvй бололтой. Монгол дарга нар ийнхvv сурсан зантайгаа зууралдаж суухад ємнєд хєршийн дарга нар албаны машинаас татгалзаж, єнгєрсєн нэгдүгээр сарын сүүлчээр болсон дуудлага худалдаагаар нэг сая ам.доллар улсынхаа эдийн засагт нэмэрлэсэн талаар цахим ертєнцєєр шуугиад єнгєрсєн. Албаны автомашин унах жагсаалтад багтаагvй 490 хурган дарга тєсвийн мєнгєнєєс шомдобож, албаны автомашинаар авгай хүүхдээ зєєж, үргүй зардал гаргасаар байгаа гажуудал хэзээ болтол vргэлжлэх вэ, Тєрийн ємчийн хороон дарга Нанзаддорж оо.
1
Эх сурвалж: Өглөөний сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ