Нэг ангийн оюутнууд нас баржээ

img

Нэг ангийн хоёр оюутан амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 19-ний өдөр гарчээ. Уг хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Т” нэртэй зочид буудлын нэг өрөөнд гарсан байна. Талийгаач А.А /21 настай, эрэгтэй/, Г.Б /23 настай, эрэгтэй/ нар нь мяндсан уяагаар боож нас барсан байжээ. Хоёул орон нутагт амьдардаг хаягтай байна.

s

Хохирогчид Их засаг олон улсын их сургуулийн оюутнууд байсан аж. Тус сургуулийн холбогдох албан тушаалтантай уулзахад “Ийм хэрэг гарсанд үнэхээр харамсаж байна. Хэрэг хичээлийн бус цагаар, сургуулиас өөр газар гарсан болохоор нарийн зүйлийг мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа учир үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн.

s

Харин хэрэг гарсан зочид буудлын захирал, ресепшн энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Өөр нэг эх сурвалж “Нас барсан хоёр оюутныг сайн найзууд байсан. Их засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутнууд. Нэг нь нас барахаасаа өмнө гэр рүүгээ мессеж бичиж үлдээсэн байсан гэсэн”  гэж ярьсан.

d

Энэ хэргийг Баянзүр дүүрэг дэх цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

s

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
зочин:
ямар харамсалтай юм бэ? хайрын залуучууд. шашны нөлөөгөөр өөрсдөө амиа хоролсон юм болов уу? ухуулга сурталчилгаа сайн хийж өсвөр насныханд ойлгуулахгүй бол ингээд залуучууд маань наснаасаа эрт, цаг нь болоогүй байхад хорвоог орхиод байж боломгүй байнаа. ум ма ни бад ми хум
2015-03-24