Цагдаагийн 400 гаруй алба хаагчийн цолыг эргүүлэн олгохоор болов

"Цагдаагийн албаны тухай хууль"-ийг батлан өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн дагаж мөрдсөн билээ. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн цол олгох журамд өөрчлөлт оруулж, албан тушаалын цол болгон өөрчилсөн юм. Үүнээс болж 400 гаруй хүн цолоо хураалгаж, тушаал буураад байсан юм.
ө
Тэгвэл өнгөрсөн долоо хоног Хууль зүйн сайд Д.Дорлигжав тушаал гаргаж, өмнө нь дагаж мөрддөг байснаар нь баталсан байна. Үүнтэй холбоотойгоор цол буурсан 400 гаруй хүний асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэж, албан тушаал дэвшиж цол нэмсэн алба хаагчдын цолыг хурааж, өмнө нь байсан цолыг нь олгохоор болсон байна. Ингэхдээ гэнэт цол ахисан эрхмүүд өмнө нь байсан цолноосоо дараагийн цолонд очих хүртэлх хугацааны 50 хувийг ажилласан бол дараагийн цолд шилжүүлэхээр журамд зохицуулалт хийжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ