752 багш ажиллах эрхтэй боллоо

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс Багшаар ажиллах эрх олгох шалгалтыг зохион байгуулсан. Тэгвэл шалгалтын дүн өнгөрөгч баасан гаригт гарсан байна. Энэ тухай Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Э.Батчимэгээс тодрууллаа.
б
-Багшаар ажиллах эрхийн шалгалтын дүн гарчээ. Энэ жил хэдэн хүн шалгалт өгөв?
-Их, дээд сургуулийг багшийн мэргэжлээр дүүргэсэн ажилд ороогүй хүмүүс энэ шалгалтыг өгч тэнцсэнээр багшаар ажиллах эрхтэй болдог. Энэ жил 2000 орчим хүн бүртгүүлж, шалгалт цахимаар явагдсан. Шалгуулагчдаа өнгөрөгч хоёрдугаар сарын 3-28-ны өдрүүдэд бүртгэсэн. Гэвч цагаан сарын баяр таарч, бүртгүүлэгчид идэвхгүй байснаас дахин сунгасан. Ингээд шалгалтыг гуравдугаар сарын 14-нд орон даяар явуулсан.
б
-Шалгалтыг цахимаар авсан юм уу. Ямар үе шаттай явагдсан бэ?
-Тэгсэн. хөдөө орон нутгийн хүмүүсийг тэнд нь, нийслэлд байгааг нь энд тодорхой газар цуглуулаад интернэтийн сүлжээ ашиглан шалгалтыг авсан. Шалгалт хоёр үе шаттай явагдсан. Эхнийх нь тестийн шалгалтад 1000 гаруй хүн тэнцсэн. Харин хоёрдугаар шатанд эсээ бичих байсан. Ингээд эцсийн дүнгээр 752 хүн багшаар ажиллах эрхийн шалгалтад тэнцлээ. б -Одоо тэнцсэн хүмүүс багшлах бүрэн боломжтой болж байгаа биз дээ.-Тэгнэ. Шалгалтад тэнцсэн гэрчилгээгээ барьж очоод дунд сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад башлах эрхтэй болж байгаа юм.
б
-Багшаар ажиллах эрхийн шалгалтыг ямар давтамжтай авдаг юсм бэ?
Энэ шалгалтыг сайдын тушаалаар өнгөрөгч 2014 оноос зохион байгуулж байгаа. Сая дөрөв дэх удаагийн шалгалтыг авлаа. Их дууд сургуулиудаас хавар, өвөл төгсөгчид гарч байна. Үүнд тааруулан зохион байгуулж байна. б Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ