Украины 1800 цэрэг амиа алджээ

img

Украины зүүн хязгаарт энэ он гараад 1800 цэрэг амиа алдсан тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Энэхүү мэдээллийг Украины Ерөнхийлөгч Петр Порошенко баталж, эх орныхоо төлөө амиа өргөсөн цэргүүддээ талархал илэрхийлж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээ хэрэгжиж эхэлсэн өдөр армийн 20 гаруй дайчин Донецк мужид амиа алджээ. Ирэх тавдугаар сард нийслэл Киев хотноо амиа алдсан цэргүүдийн дурсгалд зориулан хөшөө босгохоор болсон байна. Ерөнхийлөгч Минскийн гэрээ өнөөдрийг хүртэл зүүн хязгаарт хэрэгжиж байгааг онцлоод, салан тусгаарлагчдын хийсэн мэдэгдлийг үгүйсгэсэн байна.

.

“Бүгд найрамдах Донецк улс”-ын Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө өргөмжилсөн Александр Захарченко өчигдөр мэдэгдэхдээ “Армийнхан Донецкийн төмөр зам болон Мариуполь мужийн Широкино суурин руу их буугаар галлаж, энгийн иргэд рүү халдаж, Минскийн гэрээг зөрчсөн” гэсэн юм. Порошенко “Салан тусгаарлагчдын хийсэн мэдээлэл худал. Армийнхан зүүн хязгаарт ажиглагчийн үүрэг гүйцэтгэж буй. Минскийн гэрээ дуусгавар болох нь салан тусгаарлагчдад ашигтай. Мөн армийн цэргүүдийн нэрийг барьж, их буугаар галласан этгээдийг барих болно” гэж хэлжээ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
зочин:
америк прошенко нарын төлөө үхэж байгаа бол хохь нь байхгүй юу. орос зэвсэг хүчтэй байна. америкийн цэрэг бас байгаа. тэд бас сөнөөсэй
2015-03-24
оросууд маш их хунээ алдсанаа нуудаг:
оросууд тэрнээс их цэргээ алдсан тэрнийгээ нуугаад байгаа шуу дээ. украины цэргууд зугээр зогсож байгаад алуулаад байсан юм шиг тэнэг юм оросууд гаргаад байгаа аливаа дайнд адилхан хохирол ам*г гэсэн уг байдаг
2015-03-24
urgen:
medeej sn turin batlonud n budaj bg
2015-03-24