Обамаг “муу хүн” гэжээ

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг зургаан настай Скот гэх охин “муу хүн” гэж хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхийлөгч өчигдөр Цагаан ордондоо Оклахама мужид үйл ажиллагаагаа явуулах бага сургуулийн “Бид суутнууд” гэх клубын сурагчдыг хүлээн авч, тэдний зохион бүтээсэн бүтээлүүдтэй танилцсан байна.  Тэрбээр сурагчдын хийсэн бүтээлтэй танилцаж байхад нэг охин “Таны санаачилсан эрүүл мэндийн даатгалын хуулиас болж ээж минь ажилгүй болсон. Ээж минь ажилгүй болоод их сэтгэлээр унасан. Бүх зүйл цахим, робот болсон учир ээжийн минь хэрэг тэр эмнэлэгт хэрэггүй. Та бол муу хүн” гэж хэлжээ. Обама охины яриаг сонссоныхоо дараа “Миний санаачилсан хууль АНУ-ын бүх иргэний төлөө зориулагдсан. Тиймээс хэн  ч хохирч болохгүй” гэж хэлжээ.

.

Обамагийн санаачилсан “Обамагийн халамж” эрүүл мэндийн томоохон шинэчлэл өнгөрсөн оны эхээр Конгрессоор орсон юм. Энэхүү шинэчлэлийн үр дүнд архаг өвчтэй, орлого багатай америкчуудад даатгалын гэрээ байгуулах эрхтэй болжээ. Үүнээс өмнө ийм хүмүүст үйлчилгээ үзүүлдэггүй байснаас үүдэн 40 сая гаруй  иргэн эмнэлгийн тусламж хүртэж чаддаггүй байжээ. Энэхүү хуулийг эсэргүүцэн жагссан 20 мянга гаруй эмнэлгийн ажилтан ажлаасаа халагдсан билээ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24