MМС 2014 оны үр дүнгээ танилцуулав

img

Монголын нүүрсний салбарын гол тоглогчдын нэг MMC буюу Mongolian Mining Corporation өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнгээ танилцууллаа. Олон улсын зах зээлд нүүрсний үнийн уналт үргэлжилсээр байгаа энэ үед дэлхий даяар салбарын бүхий л компаниуд хүнд нөхцлийг даван туулахаар чармайж байгаа. 2014 онд тус компани 5.4 сая тонн баяжуулсан нүүрс экспортлон зах зээлд борлуулжээ. Гэхдээ олон улсын зах зээл дэх нүүрсний үнийн уналт, валютын ханшийн нөлөө зэргээс шалтгаалан компанийн зарим хөрөнгийн үнэлгээнд 190 сая долларын тохируулга хийгдэж, мөнгөн бус дүнгээр санхүүгийн тайланд туссан байна. Харин компанийн үйл ажиллагаанд хамааралтай нийт алдагдал ойролцоогоор 7 орчим сая доллараар хэмжигдсэн. Мөн элэгдлийн зардал 46 орчим сая доллар, дээр дурдагдсан хөрөнгийн үнэлгээний бууралт 190 сая доллар, санхүүжилтийн зардал болон ханшийн зөрүүний алдагдал 90 орчим сая доллар болсон нь санхүүгийн гүйцэтгэлд ихээхэн нөлөөлсөн байна.

.

Зах зээлийн нөхцөл маш хүнд байгаа ч тус компанийн зүгээс үйл ажиллагаагаа зогсоолгүй үргэлжлүүлэх, зардлаа бууруулах арга хэмжээнүүдийг авч явуулсаар байгаа. Тухайлбал өнгөрсөн онд ММС нийт 5.4 сая тонн баяжуулсан нүүрс борлуулсан нь түүхий нүүрсэнд шилжүүлж үзвэл ойролцоогоор 7 сая тоннтой дүйнэ. Ингэснээрээ тус компани нүүрсний экспортын хэмжээгээр улсын хэмжээнд тэргүүлэгч байр сууриа хадгалж, Монголын нүүрсний нийт экспортын ойролцоогоор гуравны нэг орчмыг дангаар бүрдүүлсэн байна. Мөн дотооддоо нүүрсийг угааж баяжуулан экспортолдог цорын ганц аж ахуйн нэгж гэдэг утгаараа нэг тонн коксжих нүүрсний борлуулалтын үнийг Ганцмодны боомтын нөхцөлөөр 70 орчим ам.долларт барьсан нь одоогийн нөхцөлд хамгийн өндөр үзүүлэлт юм. Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ ойрын мөддөө сэргэх төлөвгүйг зах зээл судлаачид хэлж байгаа. Нүүрсний экспортын орлогоор эдийн засгийнхаа чамгүй хувийг бүрдүүлдэг манай улсын хувьд энэ салбартаа анхаарал хандуулж, нөхцөл байдалд тохирсон бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатайг энэ бүхэн харуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

crab:
hen hiisen,hen buteen baiguulsan, hen hugjuulsen undesnii tolgoi company energy l hiisen shuu dee. uls orond ikh zuil hiisen dee. daanch turd shurgalsan luibarchid l teeg bolood bn shuu dee.
2015-03-24
sul zogsoo bizdee jil:
2014 ond barag ajlaagui sul zogsolt hiigee bizdee yun ajliin tailan be hehe heden darga zahiraluud ni l ongotsoor zalarch ajliig ni hiideg heden haltar ajilchid zamiib unaa abtobusaar ybj ajillasan nertee unguruulsun dee unen turh ni odoo 5 ordiig absan nertee sul zogsood l 2016 on bolno doo nuursiig ni hyataduud abahgui tsagaan had deer shoroo bolj bga iim companid dahin itgeh uu ard tumen umnugobichuudaa
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
отгоо :
олон улсын түвшинд гарах гэж оролдож чармайж, оу ын хөрөнгийн бирж дээр ipo хүртэл хийсэн ганц хоёрхон компаниа мөрөөр нь ажлыг нь хийлгэхгүй популистууд нь оролдоод амар заяаг нь үзүүлэхгүй юмаа ядаж гай болхоор зай болоосой
2015-03-24