III Ричард хааныг дахин оршууллаа

img

Их Британийн хаан ширээнд 1483-1485 оны хооронд заларч байсан III Ричард хааны булшийг өнгөрсөн 2013 оны эхээр Лэйстер хотын нэгэн машины зогсоол доороос битүүмжлэгдсэн хоёр давхар авсанд хөндөгдөөгүй бүрэн бүтнээрээ хадгалагдсан байхыг нь олсон билээ. Энэхүү шарилыг сайтар судалж, шинжлээд хааных болохыг нь бүрэн тогтоож, 530 жилийн дараа Лейстер хотын цогчин дуганд төрийн ёслол хүндэтгэлтэйгээр дахин оршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү ёслолд нэг сая гаруй иргэн оролцож, хаанд хүндэтгэл үзүүлсэн байна. Ёслолын үеэр II Элизабет хатан хааны нэрэмжит Лондонгийн түүхийн музейд хадгалж буй түүний титэм болон эд зүйлсийг нь дэлгэн харуулжээ. Мөн түүний гэгээн дурсгалд зориулж музей барихаар болжээ. Музейд зориулж 2.5 сая ам.долларыг төсөвлөсөн байна.

.

Түүхэнд III Ричард хааныг 1485 оны тавдугаар сард Босворт Фийлдэд дайтаж явахдаа амиа алдсан хэмээдэг. Тулааны дараа хааны шарилыг хамгаалж явсан 22 цэрэг сураггүй алга болсон юм. Хааныг өшөө хонзонгийн сэдлээр амийг нь егүүтгэсэн гэж түүхчид үздэг билээ. Шинжилгээр хааны тархины ард хэсэгт 2.5 см-ийн урттай нүх гарсныг тогтоожээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24