Хоёр эмэгтэйг мансууруулж, хүчирхийлсэн байж болзошгүй

Монгол Улсын иргэн хоёр эмэгтэй, АНУ-д амьдарч байхдаа бусдад хүчирийлүүлсэн байж болзошгүй мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа. Энэ мэдээлэлд ГХЯ-аас албан ёсны тайлбар өглөө. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэл ирүүлжээ.
б
АНУ-ын Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газраас тус мужийн Бурке хотод 2015 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын иргэн хоёр эмэгтэйг мансууруулж хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсныг шалгаж байгаа бөгөөд тус хэргийн сэжигтнүүдийг саатуулан байцаалт авах ажиллагаа хийгдэж байгаа аж. Одоогоор хохирогчдын биеийн байдал хэвийн. Тэдэнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам болон Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газрын Хохирогчдод дэмжлэг үзүүлэх хэлтсээс шаардлагатай туслацаа дэмжлэгийг үзүүлж буй юм байна.
б
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам хэргийг хурдан шуурхай шалган шийдвэрлүүлэх чиглэлээр Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газар болон хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчтай тогтмол холбоотой ажиллаж байгаа гэж мэдээллээ.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ