Лениний хөшөөний оронд Путинийх

Оросын уран барималч Андрье Полков ирэх тавдугаар сард Москва хотноо зохион байгуулагдах агуу их ялалтын баярт зориулж, Ерөнхийлөгч В.Путиний хүрэл цээж баримлыг урласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэхүү баримлаа Москвагийн төвд байрлах В.И.Лениний хөшөөний оронд байрлуулах хүсэлтэй байгаа гэнэ. Барималч “Путин Оросын ард түмний төлөө олон зүйл хийсэн. Ерөнхийлөгч бол энэ цаг үеийн баатар. Орос, Путингүйгээр цаашид алхах боломжгүй. Яагаад гэвэл Путин Оросын зүрх” гэж хэлжээ.
.
Путиний баримлыг эртний Ромын үеийн баатрууд өмсдөг шиг хувцастайгаар урласан байна. Тэрбээр “Путин бол баатар” гэжээ. Гэхдээ Москвагийн удирдлагууд Путиний баримлыг хүлээн авах эсэхээ мэдэгдээгүй ч, ялалтын баяраас өмнө хариу өгөхөө амласан байна. Мөн уран барималч Путинд баримлынхаа зургийг илгээжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ