Гэмт хэрэгтнийг барьсан талаар мэдээлэл ирээгүй

БНХАУ-ын Эрээн хотын Дүнчин дүүрэгт Монгол Улсын иргэн нэгэн эмэгтэй энэ сарын 17-18-нд шилжих шөнө гадны нөлөөтэйгээр амиа алдсан, уг хэргийг үйлдсэн гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлж байсан.
ы
Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр монгол эмэгтэйн амь насыг хохироосон этгээдийг барьсан гэж мэдээлж байна. Энэ тухай ГХЯ-ны албаны эх сурвалжаас тодруулахад "Манайд энэ талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байна" гэдэг хариулт өглөө. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар гэмт хэрэгтэн өвөрмонгол хүн байсан гэнэ.
Талийгаач эмэгтэйг өчигдөр хөдөөлүүлжээ.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ