Гага “D&G” өмсөхгүй гэв

img

“D&G” брэндийн үүсгэн байгуулагч Стефано Габбана, Доменико Долче Италийн “Panorama” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ ижил хүйстнүүдийг эсэргүүцдэг тухайгаа ярьсан билээ. Габбана “Тэд тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болж байна. Энэ хүүхдүүдийг би хиймэл гэж нэрлэнэ” гэсэн юм. Энэхүү ярилцлагын дараа дуучин Элтон Жон тус брэндийг бойкотлохыг олон нийтэд уриалж, “Би дахин  “D&G”-ийн ганц ч хувцсыг өмсөхгүй” гэсэн билээ. Дуучин Леди Гага, өчигдөр Элтон Жоны гэр бүлтэй уулзах үеэрээ Габбана, Долче нарыг буруутгасан тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Би үнэхээр харамсч байна. Ижил хүйстэн хүмүүс байгалийн хуулийг зөрчиж байгаа гэж үү. Би хувьдаа тэгж бодохгүй байна. Та хоёрын тэнэг гэмээр мэдэгдлээс болж олон хос сэтгэлийн шархтай үлдлээ. Тэднээс уучлалт гуй. Би өнөөдрөөс эхэлж D&G” өмсөхгүй. Өнөөдөр та бүхэн нэг фэнээсээ саллаа” гэж хэлжээ.

.

Гага твиттертээ “Элтон Жонтой хамт авахуулсан зургаа байршуулаад “Энэ эрхэм байгаагүй байсан бол хэдэн хос өнөөдрийг хүртэл нуугдах байсан бол. Тэр бол баатар” гэж жиргэжээ. Элтон Жон 1990 онд өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлаж, 17 жилийн ханилсан эхнэрээсээ салсан билээ. Тэрбээр 2009 оноос эхлэн, өөрийн менежер Дэвид Фурништай болзох болсон юм. Тэд өнгөрсөн онд хуримаа хийсэн аж.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

www.golmedee.mn:
www.golmedee.mn
2015-03-24