Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нийт Төрийн албан хаагчиддаа тансаг машинаасаа татгалзахыг уриаллаа. Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Засгийн тогтоол биелүүлж машинаа хураалгаад, ийм сайхан унаатай болсон доо” хэмээн бичиж зургаа оруулжээ.
Учир нь цагаан сарын өмнөхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нартай уулзаж үүрэг өгсөн байдаг.
Уг үүрэгт яам, агентлаг болон төрийн өмчит компанийнхны унадаг шатахуун их иддэг машины хэрэглээг багасгах, Засгийн газрын тогтоолын дагуу хот дотор 100 километрт 16 литрээс дээшгүй иддэг машин унах шийдвэрийг хэрэгжүүлэх дээр анхаарч ажиллахыг Төрийн өмчийн хорооныхонд даалгасан юм.
Б.Дэжид
Уншиж байна |