Ажлын эрч хүчээ хэрхэн сэлбэх вэ?

Бид эрч хүчээ алдсаар байх юм бол уйтгар гунигтай, уур уцаартай, болж хувирдаг.
Ажлын шаардлага хүмүүсийг завгүй болгож, заримдаа энгийн мартагдсан зүйлс ч тэднийг эрч хүчтэй болгодог. Та эрч хүчээ нэмэгдүүлэх дараах аргуудаас хэргэлээд үзээрэй. Эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд тамхи татах эсвэл кофе уух хэрэггүй шүү.
а х Хүнд муу санаж, атаархах хэрэггүй: Бидний сэтгэл хөдлөл хайрцаг л гэсэн үг. Тиймээс оруулахыг нь оруулаад гаргахыг нь тэр дороо гарга. Хэн нэгэнд уурлах нь ямагт эрч хүчийг сорж үгүй хийж байдаг. Бид ихэнхдээ мэдрэмжүүдээ үл тоомсорлож чадна гэж боддог боловч зүгээр л баг зүүгээд тэдгээрийн төлөө эрч хүч, энергиэ алдаад байдаг. Та өөрийнхөө бүх атаа жөтөө, уур бухимдлаа жагсааж бичээд тэднийг мартах үгүй хийх цаг гаргах хэрэгтэй. Тун удахгүй таны хоногийн 24 цаг дээр хэдэн минут нэмчихсэн юм шиг л санагдах болно.
х
15 минутын инээд, хошигнол хийх завсарлага ав: Инээд бол төрөлхийн эрч хүчийг нэмэгдүүлдэг зүйл. Инээднээс ялгарах эндорфин таньд дасгал суургуулилалт хийсэн юм шиг л сайн нөлөө үзүүлэх болно. Инээд, хөгжилтэй байх зүйлд оролц эсвэл Yuotube-ээр хөгжилтэй бичлэг ч үзэж болно шүү дээ. Ажлыхаа газрын хэн нэгэнтэй хамт хөгжилтэй зүйл хий. Та эргэн тойрныхоо уур амьсгалыг гэрэлтүүлэх бөгөөд хүн бүр өдрийн үлдсэн цагийг сайхнаар мэдрэхэд туслах болно. Үүнийг үдийн цайны дараахан хийвэл сайн.
а
Цайны цагаар ямар нэг хөгжилтэй зүйл унш: Ажлаас бага зэрэг хөндийрөх нь оюун санаагаа цэвэрлэж, эрч хүчээ сэлбэхэд сайн нөлөө үзүүлдэг. Өдрийн цайны цагаар богино өгүүллэгүүд унших нь миний хийх дуртай зүйл. Тэдгээр өгүүллэгүүд хөгжилтэй байх албагүй ч цайны цагаар нэгийг уншиж дуусгах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, ажлын өдөртэй “тэмцэх”-эд туслах болно.
ө
Ажил дээр үүссэн зөрчил, маргааныг шийдвэрлэ: Зөрчил, маргаан таны анхаарал төвлөрлийг “идэж” маш хурдан ядраадаг гэдгийг бодох хэрэгтэй. Тулгарсан асуудлуудыг даван туулж шийдвэрлэ. Хэрэв та нээлттэй, уян зөөлөн сэтгэлтэй, эелдэг бол асуудлыг тааламжтайгаар шийдвэрлэхэд илүү хялбар байх болно.
Ажилдаа дуртай байх шалтгаанаа ол: Хэрэв та хийж байгаа ажлаа үзэн яддаг бол миний өгч байгаа ямар ч зөвлөгөө, ямар ч кафейн таны эрч хүчийг нэмэгдүүлж, сэтгэл гутралтай ажлын өдрүүдийг тань арилгаж чадахгүй шүү дээ. Таньд ямар зүйл хийх нь таалагддагийг олж мэдэхэд анхаарал хандуул. Өөрийгөө болон өөрийнхөө эргэн тойронд байгаа хүн бүрийг ч бас уйтгар, гунигтай болгох хэрэггүй. Амьдрал богинохон, та өдөр бүрийг аз жаргалтай өнгөрөөхөөр ирсэн шүү дээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ