СӨХ-дод нэгдсэн шалгалт хийнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын гол чиг үүргийн нэг нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал байдаг. Тус газрын зүгээс иргэдийн эрх ашгийг хохироогоод байгаа СӨХ-дод нэгдсэн шалгалт хийхээр болжээ.
б
ШӨХТГ-т нэг жилд ирж буй өргөдөл гомдлын 80-90 хувь нь хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон гомдлууд байна. Үүнээс 2014 онд 2869 өргөдөл гомдол хүлээн авсны 60 хувь нь байрны метр квадрат дутуу, 25 хувь нь СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол байгаа аж. Тухайлбал, СӨХ-той холбоотой лифтний асуудлаа шийддэггүй, оршин суугчдын амар амгалан байдлыг хангадаггүй, цэвэр бохир ус, байр ашиглалт муу байна, иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй мөртлөө байрны мөнгөн дээр илүү мөнгө авдаг гэх гомдлууд байнга ирж тухай бүр асуудлыг шийддэг байна. Гэвч эрх ашиг нь зөрчигдсөн иргэдийн ШӨХТГ-т хандах тоо нэмэгдэж байгаагаас тус газраас СӨХ-дын үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийхээр ажлын хэсэг ажилдаа оржээ.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ