Экспорт, импортын гэрчилгээг орон нутагт олгоно

Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар авч гарах амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээ олгох эрхийг тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэхээр болжээ.
б
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэдийн гаргасан энэ тушаал ирэх дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.
б
Одоогоор иргэд гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар мах, махан бүтээгдэхүүнийг хилээр авч гарах бол зөвхөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж гэрчилгээ авч байгаа. Эрхийг нь аймаг, нийслэлд шилжүүлснээр иргэд гэрчилгээ авах гэж цөөнгүй хоног зарцуулдаг байсан нь дуусгавар болж байна.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ