Эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлнэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний хорооны ээлжит хурал болж “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2015”-ыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор зохион байгуулах тухай, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах арга хэмжээний 2015 оны чиглэлийн талаар, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлуудыг хэлэлцжээ.
ө
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.
ө
Манай улс 2012 оноос эхлэн олон улсын энэ өдрийг угтан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” өрнүүлдэг уламжлал тогтсон. Энэ хүрээндээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулдаг юм.
ө
Энэ жилийн сарын аяныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор зохион байгуулах бөгөөд аймаг, нийслэл, дүүрэг бүрт ажлын хэсэг байгуулан, төлөвлөгөө гарган ажиллах, сарын аяны үйл ажиллагааг аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс хариуцан, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг өргөн хүрээнд оролцуулан орон нутагт үр нөлөөтэй хэлбэрээр зохион байгуулах ажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ