Катчер, Мила нар хуримаа хийжээ

img

Жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар өнгөрсөн оны дундуур анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Мила өчигдөр CBS телевизийн “The Late Late” шоуд оролцох үеэрээ хатагтай Катчер болсноо хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Үнэнийг хэлэхэд бид хуримаа хийсэн. Охин Уэтт минь саяхнаас Катчер овгийг авсан” гэсэн байна.

.

Хөтлөгч түүнээс “Та хоёр хэзээ хуримаа хийсэн юм бэ” гэж асуухад тэрбээр “Охин минь төрсний дараа Катчерийн сэтгэл их хөдөлсөн. Биднийг эмнэлгээс гарч, гэртээ ирэх үед Катчер надад гэрлэх санал тавьсан. Үнэхээр гайхалтай. Бид өнгөрсөн сарын эхээр хуримаа хийсэн. Гэхдээ даашинз, костюм, оргилуун дарс, бялуу энэ тэр хуримын минь үеэр байгаагүй. Бид өмссөн хувцастайгаа л хуримаа хийсэн. Энгийнээр хуримаа хийсэндээ харамсахгүй байгаа” гэж хэлжээ.

Шоуны дараа жүжигчин Катчер “Нууцгүй байх сайхан байна. Тиймээ бид гэрлэсэн” гэж жиргэжээ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
delhertsetsegee кучер gedeg gej hed helheh yum be
2015-03-24