Аль Пачино уучлалт гуйв

Жүжигчин Аль Пачино өнгөрсөн амралтын өдөр “Candy” радиод ярилцлага өгөх үеэрээ жүжигчин Женнифер Гарнерийг хэтэрхий туранхай хэмээн доромжилсон билээ. Тэрбээр “Сүүлийн үеийн эмэгтэй жүжигчид хэтэрхий туранхай харагдаж байна. Зүгээр л араг яс. Жишээ нь Женнифер Гарнер хэтэрхий туранхай. Түүнийг даашинз өмссөн байхыг нь харахаар сэтгэл минь их өвддөг” хэмээн ярьжээ. Энэхүү ярилцлагын дараа Гарнер “NBS” телевизийн “Өнөөдрийн од” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Пачинод үнэхээр гомдож байна. Би өөрийгөө хэтэрхий туранхай гэж бодохгүй байна. Намайг яагаад ингэж доромжилж байгаа юм бэ” гэж хэлээд уйлжээ. Пачино жүжигчин бүсгүйгээс өчигдөр уучлалт гуйж, утсаар ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
.
Гарнертэй утсаар ярьсныхаа дараа Аль Пачино “Тэр намайг уучилсан. Бага зэргийн алдаа гаргажээ. Түүний нэрийг жишээ болгон ашиглах хэрэггүй байж. Намайг уучлаарай” гэж жиргэжээ. Мөн Гарнер инстаграмдаа Пачинотой авахуулсан зургаа байршуулаад “Зөвөөр ойлгосонд баярлалаа” гэж бичсэн байна.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ