IV төрөхийг босгох хандивын аян эхэллээ

img

Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн мэдээгүйжүүлэлт, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний эмч О.Энхмаа “Эх үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе" хэмээх хүмүүнлэгийн аяныг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн талаараа мэдээлэл хийлээ.

б

Энэхүү аяныг царцаасан барилгуудын нэг болох дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахаар зорьж өрнүүлж байгаа аж. Тус барилгын санхүүжилтийн 95 хувийг буюу 19 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гүйцэтгэгч компани болох “Нийслэл өргөө"-д олгосон ч барилгын ажлын явц одоогоор 60 хувьтай зогсчихоод байгаа юм.  Тиймээс тус эмнэлэгийг энэ онд ашиглалтад оруулахаар рок попын оддын тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

б

“Эх үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе" аяны санаачлагч О.Энхмаа “Зөвхөн нийслэлд сая 300 мянган хүн амьдардаг байтал улсын дөрөвхөн төрөх эмнэлэгтэй. Эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй байна. Нэг орон дээр хоёроос гурван эх зөрөөд хэвтэнэ. Зарим нь бүр коридорт гудас дэвсээд хэвтэж эсвэл өрөө сулартал тарианы өрөөнд хүлээх жишээтэй. Амаржсан эх эмнэлэгт гурваас тав хонох ёстой байтал ачаалал ихтэй учраас нэгээс хоёр хонуулаад эмнэлгээс гаргадаг. Энэ нь эх нярайн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Эмнэлгийн орчинд бус машин дотор төрөх тохиолдол ч байна. Энэ нь  халдвар авах, цус алдах, хүчилтөрөгч дутагдах зэрэг эх, үрийн эрүүл мэнд эрсдэх өндөр магадлалтай. Энэ мэтчилэн хотын төвөөс зайдуу Шувуун фабрик, Өлзийт хорооллоос олон эхчүүд төрөх гэж хот руу орж ирдэг. Би нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд ажиллаж байхдаа  хоногийн хоол, өмсөх хувцасгүй нэн ядуу айлд хүртэл очиж, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж байсан. Өнөөдөр төрөх эхчүүдийн асуудал үнэхээр хүнд байна” гэж ярилаа.

б

Аяны хандивын  тоглолтод МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа, “Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, дуучин СТА Т.Дэлгэрмөрөн, BX, Бичүү, залуу уран бүтээлч А.Хишигдалай, Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян, Амина, Баярцэнгэл, Отгончимэг нараас гадна “Хар сарнай", “Мотив", “Гурван бүдүүн", “Увертура", “Bit" зэрэг хамтлагийн бүтээлчид оролцох юм байна. Энэ сарын 27-нд болох рок, попын нэгдсэн  тоглолтын дараа зохион байгуулах олон тоглолт, арга хэмжэээд иргэдийг нэгдэхийг уриаллаа.  Тус аяныг дэмжиж, хамтарч ажиллах хүсэлтэй хувь хүн, албан байгууллагууд 99748016, 91360502, 88824051, 99252540 дугаарын утсаар холбоо барьж болох юм байна.

ө

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

harvin avgai ivheech:
niislel urguu uih gishuun harvin avgainh munuu
2015-03-25
irgen:
niislel urguu company d xandivlana gesn ug uu?
2015-03-25
zocin:
hariuclaga.,aazyb toocooczee,hubiin kompaniawsan munguubucaaz ugeh heregtei,ygyi bol yagaad 95hubini 60bolob
2015-03-25
hehe:
ter niislel urguu kompani n hamag mungiig n idtsen yum bish uu yahaaraa huviin kompanii idtsen mongiig ard tumnees gargah geed bgaan be ter 95 huviig n avchaad 60 hivitai zogsooson kompanitai n hariutslaga tootsohod yaadiin boloo ????
2015-03-24
zochin:
bas show xiij mongo oldog avgai xaanaas garaad ireveee.xandivaar emneleg barij chadax yy ooroo idex gej baigaa yum
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
irgen:
todorhoi zorilgotoi sain sanaanii ayan yavuulah ni zuv baih. gehdee tur zasag ni yu hiij bnaaa. ard irgedeesee avsan tatvariin mungiin idej uugaad uren taran hiigeed baigaad baih uu. tur zasgaas hurungu gargahiig, barulgiin yavtsad nyanalt tavihiig *rdya.
2015-03-24