Найзынхаа нэрийг охиндоо өгчээ

Жүжигчин Вин Дизель фэнүүддээ амласан ёсоороо өнгөрсөн долоо хоногт мэндэлсэн охиноо найзынхаа нэрээр нэрлэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн 2013 оны сүүлээр авто ослоор амиа алдсан “Галзуу хурд” киноны од Паул Уалкорын нэрийг охиндоо өгөхөө мэдэгдсэн юм. Жүжигчин твиттертээ “Шинэ мэдээ. Охиныг минь Паулина гэдэг. Найз минь өнөөдрөөс эхэлж, би болон миний гэр бүл чамайг хэзээ ч мартахгүй. Чамайгаа ямар их үгүйлж байна гээч” гэж жиргэжээ.
.
Өнгөрсөн долоо хоногт “Галзуу хурд 7” нээлтээ хийсэн билээ. Нээлтийн ажиллагааны үеэр кино багийнхан болон үзэгчид Паул Уалкорын санан дурсч, нэг минут дуугаа хураасан юм.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ