Соргог бөхөнгийн эвэр хууль бусаар оруулж иржээ

img

ОХУ-аас нэн ховор амьтан болох 81 толгой соргог бөхөнгийн 162 ширхэг эврийг хууль бусаар хилээр оруулж ирэн, худалдан борлуулах гэж байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Б, Г, Ц нар их хэмжээний соргог бөхөнгийн эврийг БГД-ийн нутаг дэвсгэрт тээвэрлэж явсныг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын “ Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг”-тэй тэмцэх хэлтсийн албан хаагч нар илрүүлсэн байна.

Тэдэнд МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2, 175.1-д зааснаар нэн ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдан авсан, тээвэрлэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, БГД-ийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25