Олон тулгуур эдийн засгийг цогцлоох хэрэгтэй

img

Уул уурхайгаас орлого “цөм” хийдэг ч энэ нь эдийн засгийг тогтворжуулан өсгөнө гэсэн үг биш ажээ. Үүнийг бид хоёрхон жилийн өмнөх эдийн засгийн хэт өсөлт өнөөдрийн бууралтаас яс махандаа тултал мэдэрлээ. Харин ч цаг хугацааны хувьд жаргалын удаан зовлонгийн түргэн гэгчээр баялгаасаа баяжина гэсэн бэлэнчилсэн сэтгэлгээгээр эндүүрч явснаа хоёрхон жилийн хугацаанд хурдан мэдэрлээ.

.

Манай улсын хувьд эдийн засгийн өсөлт бууруулт гадаад зах зээлтэй уялдаатай байдаг. Олон улсад эдийн засгийн хүндрэл болох сургаар манайд хэдийнэ хямарчихсан байдаг. Харин гадаад зах зээлд эерэг хандлага ажиглагдаж, өсөлт мэдэгдэн, ам.долларын ханш суларч, зэс, алтны үнэ өсч, нефтийн ханш буурлаа гэхэд манайд тэр сайхан мэдрэмж наанадаж эхний хагас жилдээ ч тэмрэгдэхгүй нь хачирхалтай. Энэ нь гадаад гэхээсээ дотоод хүчин зүйлтэй л холбоотой. Он гарсаар олон улсад нефтийн үнэ буурсаар л байна. Гэвч манай нефть импортлогчид дэлхийн зах зээлийг дагаад шатахууны үнээ буулгах нь байтугай төрөөс дэмжлэггүй болсон гээд нэмчих нь холгүй байна.

.

Жил бүр гаргадаг Азийн хөгжлийн банкны “Азийн хөгжлийн төлөв-2015” тайлан саяхан гарчээ. Энэ тайлангаар ирэх жилүүдэд Азийн хөгжингүй орнуудын эдийн засаг сэргэх ч ганцхан манай улс л тэднээс хоцрох магадлалтай гэсэн урьдчилсан таамаглал гарчээ. АХБ-ны тайланд “Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт 2015 онд 3-5 хувь болж саарна” хэмээн таамагласан байна. Энэ нь өнгөрсөн жилүүдэд уул уурхайг хэт шүтэж, эдийн засгийн өсөлтөө энэ салбарт түшиглэсний эндүүрэл гэж АХБ-ны мэргэжилтнүүд хэлж байна. 2013 онд 11.3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг ердөө хоёрхон жилийн дотор 3 хувьд хүрч буурсан нь гадаадын хөрөнгө оруулагчид нүүр бууруулж, валютын урсгал татарсных гэнэ.

.

Эдийн засаг нь сэргэж, өсөлттэй байх орнуудад Япон, Хятадыг нэрлэж байна лээ. Учир нь аж үйлдвэржсэн орнуудын эдийн засаг ямар ч хямралыг даван гарах чадалтай, тогтвортой байдаг байна. Тиймээс ч АХБ-ны мэргэжилтнүүд эдийн засгийн өсөлтийг тогтмолжуулж, ажлын байр бий болгох зорилгод үндсэн хөрөнгө ихээр шаарддаг уул уурхайн салбар төдийлөн хувь нэмэр оруулахгүй, олон тулгуур эдийн засгийг цогцлоох хэрэгтэйг зөвлөлөө.

.

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Марк Беземер “Монгол Улс эдийн засгийн өсөлт, солонгоруулалтдаа анхаарч байна. Угаасаа цаг үе нь ч  шаардаж байгаа юм. Аль ч улс нэг салбар дээр дөрөөлөөд хөгждөггүй. Уул уурхайн салбар голлох үүрэгтэй явж ирсэн хэдий ч хөдөө аж ахуйн салбар асар их потенциалыг агуулж байдаг. Уул уурхайн салбар мөнгийг авчирдаг хэдий ч ажлын байрыг бий болгодоггүй. Үүний эсрэгээр хөдөө аж ахуйн салбар олон тооны ажлын байр бий болгосноор улс орны урт удаан хугацааны тогтвортой, тулхтай эдийн засгийг бий болгоход хувь нэмрээ оруулдаг. Монгол Улс 50 сая малтай, их гүрний хоёр том зах зээлээр хүрээлүүлснээ бодолцсон ч асар их эдийн засгийн потенциаль хөдөө аж ахуйн салбарт нуугдаж байна. Хөдөө аж ахуйн салбарын потенциалиа ашиглах уу, хав дарж хадгалах уу гэдгийг төр, засгийн мэргэн зөв бодлогоос шалтгаална” гэсэн юм.

Харин АХБ-ны мэргэжилтнүүдийн урьчилсан таамаглал, анхааруулга, зөвлөгөөг сонсоод төр, засгийн шийдвэр гаргагчид ч  нэгийг бодолцох биз ээ.

.

Эдийн засгаа солонгоруулах бодлого барьж байгаа манай улс өнгөрсөн жилүүдэд ЖДҮ-ийг хөгжүүлэхээр 888 төсөл хэрэгжүүлж, зээл олгосон. Харин одоо энэ төслийн хэрэгжилт, үр дүнг сонсч, цаашид хэрхэх талаар хэлэлцэх цаг болжээ.

.

Хэдийгээр “Оюутолгой”-н хоёр дахь хөрөнгө оруулалт, “Тавантолгой”-н хэлэлцээрийг үргэлжлүүлж төслийг эхлүүлэх, төмөр зам барих зэрэг мега төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай ч ажлын байрыг олноор бий болгож, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах  ЖДҮ-ийн төсөлдөө түлхүү анхаарч, өрх бүр үйлдвэрлэгч болохын төлөө зүтгэцгээе.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
өрх бүр үйлдвэрлэгч болохоос хүн бүр ажил хийдэг, ажил хийгээгүй хүн амьдрах нөхцөлгүй болсон цагт улс урагш алхана. ажил хийе гэвэл ажил байгаа. мэргэжилгүй бол сургалтанд нь суу. гагцхүү нийгмийн халамж зайлшгүй, хөдөлмөр хийх чадваргүй хүнд хөнгөлөлт үзүүлэх нь чухал. эмэгтэйчүүд, эхчүүд, хүүхдүүд гэсэн хавтгай халамжаас татгалзая.
2015-03-25
zochin:
dampuurah gej baihad yuniih ny olon torol ve mangaraa
2015-03-25
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25