Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд

10:00-13:00 цагт Чанарын удирдлагын тогтолцооны талаарх танилцуулга сургалтыг зохион байгуулах гэж байна.

б

Төрийн ордны Иргэний танхимд

10:00 цагт “АСЕМ –МОНГОЛД” арга хэмжээний талаар хэвлэлийн бага хуралтай. Бүх сэтгүүлчид өргөнөөр оролцохыг урьж байна.

ө

Хууль зүйн үндэсний хүрээлэнд

10.00 цагт  "Төрөө урлахуй" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт намуудын дарга нар, УИХ-ын гишүүд оролцоно гэж байна.

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагт Америкийн сэтгүүлч, зохиолч, бизнес эрхлэгч Николас Кралев нь АНУ-ын дипломат алба болон олон улсын харилцааны талаарх арвин их туршлагатай бөгөөд, нэгдсэн улсын төрийн албаны айлчлалаар дэлхийн 50 гаруй оронд зочилж байсан, олон зуун дипломат ажилтнуудаас ярилцлага авч байсан туршлагатай. Тэрбээр 3-р сарын 25 буюу маргааш 11:00 цагаас "Төрийн бодлогод-Хэвлэл Мэдээллийн үүрэг оролцоо" буюу "Media Responsibility in Public Policy" сэдвээр сэтгүүлчдэд лекц уншиж санал солилцоно.

б

ШӨХТГ-ын хурлын зааланд

11:00 цагт  Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжих үйл ажиллагаа, Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа хууль журмын дагуу байгаа эсэх шалгалтуудын дүнгийн талаар хэвлэлийн бага хуралтай. 91021020 95521020

б

Дэнжийн 1000-ын " Нарантуул-2 " худалдааны төвд

11:00 цагт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон түүгээр үйлчлүүлж буй иргэдэд шинээр гарсан хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээлэл өгч, хяналт шалгалтанд ашиглагдаж буй багаж тоног төхөөрөмжийг танилцуулах болно. Утас:88081985

б

Хангарьд ордны Хүндэтгэлийн танхимд

11:00 цагт Улаанбаатар хотын хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажилд хяналт тавих төрийн бус байгууллагуудынхантай нийслэлийн удирдлагууд гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ болно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Холбоо барих утас 96586689

б

Улаанбаатар дээд сургуулийн хурлын зааланд

09:00 цагт ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх сургалтанд хамрагдан “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д ажиллах залууст сертификат гардуулах арга хэмжээ болно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Холбоо барих утас:96586689

б

Аж үйлдвэрийн яамны 3-р давхрын хурлын танхимд

15:30 цагт Евразийн эдийн засгийн комиссын гишүүн т.д.валовая энэ сарын 25-28-ы өдрүүдэд анх удаа монгол улсад ажлын айлчлал хийх гэж байна. Маргааш буюу энэ сарын 25-нд түүнийг аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хүлээн авч уулзах бөгөөд тэрбээр төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй санал солилцох уулзалтыг зохион байгуулах гэж байна. Та бүхэн хүрэлцэн ирж сонирхсон асуултдаа хариулт авч, сурвалжлаарай.

     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hunnu:
odoo udahgui zaal tanhim gej yariad ehleh yum bn l daa..nuguu avaar osol, tog tsahilgaan gedeg shig...mongol helee ingej zavaartuulah yamar hereg bn !!!
2015-03-25