Юнионпэй-ийн тэргүүлэх зэргийн үйлчилгээ

img

Энгийн картаас гадна алтан, платинум, титаниум гээд төрөл бүрийн картыг зах зээлд өргөнөөр ашиглах болсноор тухайн карт хариуцсан байгууллагын олон улсын сүлжээний тусламжтайгаар билет, тийз, өрөө захиалах, мөн аяллын үеэр тулгарах асуудлууд яаралтай шийдэгдэж, хэрэглэгчид хаана ч тав тухтай, дээд зэрэглэлийн үйлчилгээ авч чаддаг болсон юм.



 

НЭР: ПЛАТИНУМ КАРТ


Давуу тал: ЮнионПэй Интернэшнл байгууллагаас өндөр зэрэглэлийн карт эзэмшигчдэдээ үзүүлдэг 24/7 үйлчилгээнд хамрагдах 

Үйлчилгээг хэрхэн авах вэ: Монгол улсаас 70169985, Хятад болон бусад улсаас +86 21 25109616 дугаарын утас руу залгана. /Монгол, Хятад улсад дотоодын утасны тарифаар, харин бусад улсад гадаад руу ярих тарифаар үйлчилгээг авах боломжтой/.

ЮнионПэй Интернэшнл байгууллага Виза, МастерКартын адил онцгой давуу талтай Платинум, Диамонд картыг хэрэглэгчдэд санал болгодог. Эдгээр картыг одод, бизнесмэнүүд, компанийн захирлууд гээд өндөр албан тушаалтай, нэр нөлөө бүхий эрхмүүд эзэмших бөгөөд энгийн ЮнионПэй картаас илүү дээд зэрэглэлийн, тухайлбал, эрүүл мэндийн болон аяллын тусламж, консьерж буюу аялал, чөлөөт цаг, худалдан авалтын үйлчилгээ гэх мэт тусгай хөнгөлөлт урамшуулал эдлэх боломж олгодог байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн мэдээлэл өгөх, үзлэгийн цаг авч өгөх, гэр бүлийн гишүүнийг яаралтай авчрахад шаардлагатай арга хэмжээг авах зэрэг багтдаг бол аяллын тусламжид ачаа тээш, паспортоо алдсан тохиолдолд тусламж үзүүлэх, мэргэжлийн хуульчтай холбож өгөх, яаралтай орчуулга хийх, ЭСЯ-уудтай холбох, харин консьерж үйлчилгээнд зочид буудал, ресторан олох, захиалах, нислэг, үзвэр үйлчилгээ, спортын тэмцээний мэдээлэл өгөх, тийз, билет захиалах, цэцэг, бэлэг дурсгалын зүйлийн хүргэлтийн үйлчилгээ, онгоцны буудлын ВИП лаунжийн үйлчилгээ багтдаг юм. Саяхан Төрийн банк уг картыг монголын зах зээлд нэвтрүүлсэн билээ. 



НЭР: ДРАГОН ПАСС


Давуу тал: Нисэх онгоцны буудлын ВИП танхимаар үйлчлүүлэх


Дэлгэрэнгүй мэдээлэл: www.dragonpass.com.cn



Платинум картыг дагалдан тэргүүлэх зэргийн үйлчилгээ авах боломжийг олгодог карт бол Драгон Пасс юм. Драгон Пасс картаар дэлхийн 600 гаруй нисэх онгоцны буудлын ВИП танхим, Хятад улсын хурдны галт тэрэгний буудал дахь ВИП танхимаар үйлчлүүлэх боломжтой. Энэхүү картаар зөвхөн ВИП танхимаар үйлчлүүлээд зогсохгүй нисэх онгоцны буудлын консьерж үйлчилгээ, лимусинг үйлчилгээнд хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар тус картыг таван сая гаруй карт эзэмшигч хэрэглэж байна. Түүнчлэн карт эзэмшигч картаа мартсан, алдсан тохиолдолд QR код уншуулан ВИП танхимын үйлчилгээг авч болдог аж.



Нийслэл гайд сэтгүүл 2015 он

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25