Дайчин болгох гэж хүүхдүүд хулгайлдаг гэжээ

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл 11 мужаас 500 гаруй хүүхэд хулгайлсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хүүхдүүдийн байршлыг хараахан тогтоогоогүй байгааг тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас уламжлав. Хулгайлагдсан хүүхдүүдийн 400 орчим нь Нигерийн, үлдсэн нь хөрш Чад улсын хүүхдүүд байна. Хэт даврагчид дайчдыхаа тоог нэмэх зорилгоор 5-10 насны хөвгүүдийг хулгайлжээ. Мөн 500 гаруй хүүхдийн 90 орчим нь охид гэв.
.
Тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау “Би ариун Исламын улс байгуулах зорилгоор хөвгүүдийг хулгайлсан. Тэд шинэ улсынхаа төлөө дайтах болно” гэж хэлжээ. Тэрбээр мөн Ерөнхийлөгч Гудлак Жонатханыг дахин төрийн тэргүүнээр сонгогдвол олон хүний амь эрсдэхийг сануулсан байна.
Энэ бямба гаригт тус улсад Ерөнхийлөгчийн сонгуульд явагдах юм. Гудлак дахин сонгогдвол “Боко Харам” бүлэглэлийн устгах болно гэж амласан билээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ