Алдарт дуучны гэр бүл осолджээ

Германы “Germanwings” компанийн “Airbus A320” онгоц өчигдөр 18.00 цагийн орчимд Альпийн нурууны ойролцоо осолдсон юм. Ослын улмаас 144 зорчигч болон багийн зургаан гишүүн бүгд амиа алдсан билээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр онгоцонд Испанийн нэрт дуурийн дуучин Мариа Раднер гэр бүлийнхээ хамтаар зорчиж явжээ. Онгоцны осолтой холбоотой гэрэл зургуудыг тайлбартайгаар хүргэж байна.
Фото: /JOHANNES EISELE/
Альпийн нурууны ойролцоо осолдсон Германы “Germanwings” компанийн “Airbus A320”
онгоцонд Испанийн алдарт дуурийн дуучин Мариа Раднер, нөхөр Олег Бражиз болон
долоон настай хүүгийнхээ хамт зорчиж явжээ.
Фото: /JOHANNES EISELE/
“Airbus A320” онгоцны сэг
Фото: /JOHANNES EISELE/
Ослын газар хамгийн эхэнд ирсэн Францын аврагчид “Airbus A320” онгоцны хаалгыг
олжээ. Хаалга дээр байсан Германы төрийн далбаагаар “Airbus A320” онгоц осолдсон
болохыг нь тогтоожээ.
Фото: /JOHANNES EISELE/
Онгоцонд 0-15 насны 16 хүүхэд зорчиж явжээ.
Фото: /JOHANNES EISELE/
Германы “Germanwings” компанийн логотой онгоцны сүүл хэсэг олдов.
Фото: /JOHANNES EISELE/
Альпийн нурууны бэлээр “Airbus A320” онгоцны сэг дүүрчээ.
Фото: /JOHANNES EISELE/
Нисдэг тэрэгнээс авсан зураг. Ослын улмаас онгоцны эх бие хэдэн хэсэг болжээ.
Фото: /JOHANNES EISELE/
Аврагчид онгоцонд зорчиж явсан 144 зорчигч болон багийн зургаан гишүүн бүгд амиа
алдсан гэдгийг мэдэгдэв.
Фото: /JOHANNES EISELE/
Ослын улмаас тасарсан хэсэг.
Фото: /JOHANNES EISELE/
Онгоцны сэнс.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Ослын дараа Германы удирдлагууд зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлэв.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Ослын газар 400 гаруй аврагч ажиллаж байна.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Ослын газар.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Бүх зорчигч амиа алдсаныг албаныхан баталлаа.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Нисдэг тэрэгнээс авсан ослын зураг.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Альпийн нурууны бэл. Осол гарахаас өмнө.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Альпийн нурууны дээгүүр өтгөн манан тогтжээ. Албаныхан онгоц осолдсон шалтгааныг
үзэгдэх орчин муу, цаг агаарын таагүй байдалтай холбон тайлбарлав.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Онгоц осолдсон гэх дуудлага хүлээн аваад Францын тусламжийн нисдэг тэрэг хэргийн
газар 10 цагийн дараа иржээ.
Фото: (Sergei Grits/Associated Press)
“Airbus A320” онгоцны сэгийг олох гэж аврагчид 10 гаруй цагийн зарцуулжээ.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Аврагчид
Фото: (Sergei Grits/Associated Press)
Ослын газар нисэхээр төлөвлөж буй Францын аврагчид.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Онгоцны хар хайрцгийг Парисийн мэргэжилтнүүдэд шилжүүлэв.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Альпийн нурууны ойролцоо.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Альпийн нуруу руу явахаар төлөвлөж буй уулчид.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Францын Ерөнхий сайд Мануэль Вальс ослын газар ирэв.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Германы “Dusseldorf” олон улсын нисэх буудал. Залбирч буй эр.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Зорчигчдын гэр бүл.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Олсын дараа “Dusseldorf” олон улсын нисэх буудалд “Airbus A320”-т явсан
зорчигчдийн ар гэрийхэн цугларч, албаныхаас тайлбар шаардав.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Испанийн Барселона хотын “El Prat” олон улсын нисэх буудал. Зорчигчдын гэр бүл
тайлбар шаардав.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Барселона хотын “El Prat” олон улсын нисэх буудал. Зорчигчдын ар гэрийнхэн.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Харуусал.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Бүх зорчигч амиа алдсан гэх мэдээллийн дараа иргэд эмгэнэл илэрхийлэв.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Энэхүү аймшигт ослыг хэзээ ч мартахгүй.
Фото: (Sergei Grits/Associated Press)
“Airbus A320” онгоц Германы Дюссельдорф хотын чиглэлд хөөрч байжээ. Ослын
шалтгааныг урьдчилсан байдлаар цаг агаартай холбон тайлбарлаж байна.
Фото: (Sergei Grits/Associated Press)
Онгоцны ослоор зорчигчид болон багийн бүх гишүүн амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ