Хятадууд ноолуур авах нь багасчээ

Урин цаг ирж, малчид ямааныхаа ноолуурыг самнаж эхэлжээ. Гэтэл энэ жил ноолуурын үнэ буурсан талаар мэдээлэл байна. Тодруулбал, түүхий эдийн захууд дээр нэг кг ноолуурыг 60 мянган төгрөгийн ханшаар худалдан авч байгаа аж. Энэ нь өнгөрсөн жилийнхээс буурсан үзүүлэлт юм байна. Өнгөрсөн жилийн хувьд нэг кг ноолуур 80 мянган төгрөг байжээ.
Ийнхүү ноолуурын ханш буурах болсон шалтгаанаа түүхий эдийн захын ченжүүд тайлбарлахдаа нэг кг ноолууранд ногдуулах татварыг тодорхой хэмжээгээр нэмсэнтэй холбож байгаа аж.
Мөн ноолуурын үнийг хиймлээр өсгөж, худалдан авалт хийдэг Хятадуудын худалдан авалт эрс багассан гэдгийг хэлж байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ