Герман, Францад гашуудал зарлав

Германы Дюссельдорф хотоос Испанийн Барселона хотыг чиглэн хөөрч явсан “Airbus A320” онгоцны ослын дараа Испанийн эзэн хаан Филипп зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ослын улмаас 144 зорчигч, багийн зургаан гишүүн бүгд амиа алдсан юм. Тэрбээр гэргий Лутизагийн хамтаар Парист айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзсан байна. Хаан “Би маш их гашуудаж байна. Энэхүү шаналлаа үгээр илэрхийлэхийг аргагүй. Амиа алдсан бүх зорчигч болон багийн гишүүдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье” гэж хэлээд уйлжээ. Мөн хатан Лутиза эмгэнэл илэрхийлж, ослын шалтгааныг хурдан олохыг хүссэн байна.
.
Ерөнхийлөгч Олланд “Ямар том уй гашуу вэ. 150 хүн харамсалтайгаар амиа алдлаа. Хар хайрцгийн бичлэгийг бүрэн тайлж байж, онгоц осолдсон шалтгааныг тогтоох болно” гэж хэлжээ. Германы Канцлер Ангила Меркел орон даяар гурван өдрийн гашуудал зарлаж, бүх төрлийн тоглолт, энтертаймент төрлийн нэвтрүүлэг, кино гаргахыг хэсэг хугацаанд хоригложээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр Франц даяар долоо хоногийн гашуудал зарлаж, парламентын ордон дээр байрлах төрийн далбааг хагас бөхийлгөжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ