Автобус барьцаалж, 13 хүний аминд хүрэв

Афгинастаны хэт даврагч “Аль Кайди” бүлэглэл өчигдөр 20.00 цагийн үед Кабул хотын ойролцоо зорчигч тээврийн автобус барьцаалж, 13 зорчигчийн аминд хүрчээ. Тэд автобус барьцаалсан шалтгаанаа Ерөнхийлөгч Ашраф Ганигаас болсон гэжээ. Ерөнхийлөгч Гани даваа гаригт хийсэн мэдэгдлийнхээ үеэр аюулгүй байдлын үүднээс АНУ-ын цэргүүдийг явуулахыг хүсэхгүй байгаагаа уламжилж, “Өнөөдрийн байдлаар АНУ-ын 5000 гаруй цэрэг Афганд байгаа. Эдгээр цэргүүдийн тал хэсгийг тодорхой хугацаагаар дахин эх орондоо байршуулах хүсэлтэй байна” гэж мэдэгдсэн юм.
.
Энэхүү саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүлээн авч, Ганиг Вашингтонд төрийн айлчлал хийхийг урьсан билээ. “Аль Кайди” бүлэглэл Ганиг шийдвэрээ өөрчлөхгүй бол өдөр бүр халдлага үйлдэж, олон хүний аминд хүрэхээ сануулсан байна. Өчигдөр болсон халдлагын дараа Гани дээрх бодлоо өөрчлөхгүй гэдгээ илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ