Амиа алдагсдын тоо 154 боллоо

Германы “Germanwings” компанийн “Airbus A320” онгоцны ослоор амиа алдагсдын тоо 154-д хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус онгоцонд 144 зорчигч болон багийн зургаан гишүүн зорчиж явсан хэмээн албаны хүмүүс мэдээлсэн ч ослын газар ажиллаж буй Францын аврагчид өөр мэдээлэл хийжээ. “Airbus A320” онгоцонд 148 зорчигч болон багийн зургаан гишүүн зорчиж явсан гэж аврагчид тайландаа дурьджээ. Эхний ээлжинд 12 зорчигчийн цогцсыг Парис руу хүргэсэн байна. “Ослоор амиа алдсан хүмүүсийг таних ажиллагаа удахгүй явагдана” гэж Францын “French news” сонин бичжээ.
в
“Airbus A320” онгоц осолдсон шалтгааныг өтгөн манан, цаг агаарын таагүй байдалтай холбон тайлбарлаж буй ч тус онгоц өмнө нь техникийн асуудалтай байсан гэж “Germanwings” компанийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Осол гарахаас нэг өдрийн өмнө “Airbus A320” онгоц Дюссельдорфын нисэх буудалд урд дугуйны хаалтад асуудал гарсан хэмээн засварт орсон аж. Харин осол гарахаас хэдхэн минутын өмнө хойд дугуйд асуудал үүссэн хэмээн нисгэгч төв станцдаа мэдээлсэн гэж Испанийн “One” сонин мэдээлжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ