Азийн тэнгэр аюултай юу

img

Их Британийн “www.dailymail.co.uk” сайт Германы “Germanwings” компанийн “Airbus A320” онгоцны осолтойгоор холбоотойгоор өнгөрсөн 2014-2015 онд гарсан онгоцны ослын талаарх мэдээллийг нийтэлжээ.

 

 

2014-2015 онд Ази болон Европт онгоцны хэд хэдэн томоохон осол гарлаа. Зөвхөн онгоцны ослоор ойролцоогоор 1500 орчим хүн амиа алдсан байна. Украины зүүн хязгаарт осолдсон Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцны ослоор 285 хүн амиа алдсан бол 224 зорчигч, багийн 15 гишүүнийг тээвэрлэж явсан “МН370” онгоц өнөөдрийг хүртэл сураггүй байна. “МН370” онгоцыг хайсаар л байгаа бол “МН17” онгоцыг пуужингаар харвасан этгээд сураггүй хэвээр байна. Энэхүү осол улс төр, өшөө хонзонгийн золиос болсон гэж зорчигчдын ар гэрийнхэн үзэж буй.  

 

Мөн өнгөрсөн он Тайваний “Trans Asia” компанийн “ATR 72” онгоц цаг агаарын таагүй байдлаас үүдэж, осолдсон билээ. Ослын улмаас 54 зорчигч болон багийн дөрвөн гишүүн амиа алдсан юм. Энэхүү ослын дараа тус компанийн “Airbus 220” онгоц Тайваний нийслэл Тайпей хотын Кийлөнг мөрний дээр байрлах гүүрийг мөргөж осолдсон. Онгоцонд 44 зорчигч болон багийн таван гишүүн зорчиж явжээ. Ослоор 15 хүн амиа алдсан билээ.

 

Азийг тойрсон осол үүгээр дууссангүй. Энэ он гараад Индонезийн агаарын тээврийн “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоц осолдсон юм. Ослоор 162 зорчигч болон багийн долоон гишүүн бүгд амиа алджээ. Онгоц агаарт хөөрөөд 15 минутын дараа төв станцаасаа холбоо тасарчээ. Малайз, Индонез, Сингапурын гурван улсын хамтарсан аврах баг шуурхай ажилласны үр дүнд 22 цагийн дараа онгоцны байршлыг тогтоосон байна. Онгоц Ява тэнгист осолдсон ба ослын газар ирсэн эхний хүн ярихдаа “Бид ослын газар ирэх үед зорчигчдын цогцос Ява тэнгисээр хөвж байсан. Нүд хальтирмаар. Зүгээр л усан дээр баригдсан оршуулгын газар шиг харагдаж байлаа” гэжээ.

 

Энэхүү ослын дараа Туркийн агаарын тээврийн “Turkish Airlines” компанийн “Airbus A330” онгоц Балбын нийслэл Катманду хотод ослын буулт хийсэн юм. Онгоцонд 238 зорчигч болон багийн 10 гишүүн зорчиж явжээ. Азаар ганц ч зорчигч гэмтэж бэртээгүй билээ.

 

Өнгөрсөн онд Европын тэнгэр илүү амар амгалан оршив.  

 

Гэхдээ энэ оны эхээр Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эдуардо Кампосын сууж явсан “AR-22” онгоц Сан Паулу мужийн Сантос хотын ойролцоо осолдсон юм. Ослын улмаас онгоцонд зорчиж явсан долоон хүн амиа алджээ.

 

Мөн Сербид түргэний нисдэг тэрэг осолдож, долоон хүн амиа алдсан билээ. Онгоцонд хорвоод мэндлээд тавхан хонож буй охин зорчиж явжээ. Ослын мэдээллийн дараа тус улсын удирдлагууд орон даяар долоо хоногийн гашуудал зарлаж охины гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн билээ. Энэ сарын эхээр олныг цочирдуулсан онгоцны осол Аргентиний зүүн мужид тохиолдсон юм. Реалити шоунд оролцож байсан хоёр нисдэг тэрэг хоорондоо мөргөлдөж, 10 хүн амиа алджээ. Ослоор Францын усан сэлэлтийн тамирчин, олимп, дэлхийн аварга Камила Муффа, Бээжингийн олимпийн хүрэл медаль, боксчин Алекс Вастен нар амиа алдсан юм. Дэлхийд нэрээ гаргаж, олимпийн тэнгэрт эх орныхоо төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчид нь харамсалтайгаар амиа алдсны дараа тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд орон даяар гашуудал зарласан билээ. Тэрбээр мөн тамирчдынхаа гэгээн дурсгалд зориулж хөшөө босгохоо мэдэгджээ.

 

Олныг сандралд оруулсан осол. Антлантагаас Нью Йоркийг чиглэж явсан 127 зорчигчтой “Flight 1086” онгоц Нью Йоркийн олон улсын нисэх буудалд газардах үедээ хашлага мөргөсөн юм. Азаар бүх зорчигч эсэн мэнд гэртээ харьсан аж.

 

Холливуудад хүртэл олны анхаарал татсан осол гарав. Жүжигчин Харрисон Форд нэг хөдөлгүүрт онгоцоороо зугаалж явахдаа, осолдсон билээ. Ослоор онгоц дахин ашиглах боломжгүй болсон бол жүжигчин эр сэхээнд орсон юм.

 

Олон ч осол, олон ч хүний амийг өршөөсөн Европын тэнгэр өчигдөр аймшигт ослын жинхэнэ гэрч болов. Германы “Germanwings” компанийн “Airbus A320” онгоц Альпийн нурууны бэлд осолдож, онгоцонд зорчиж явсан 158 хүн бүгд амиа алджээ. Ослын шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25
om ma ni bad me hum:
om ma ni bad me hum
2015-03-25