АСЕМ-аар сэтгүүлчид “нэгэн зүгт” нэгдэнэ

Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгад идэвхтэй оролцож байгаа юм. 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна.
ө
АСЕМ-ын уулзалтаар Ази, Европын улсууд улстөр, эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх зорилт тавьж, эдгээр асуудлаар уулзалт, яриа хэлэлцээ хийдэг. Мөн уулзалтын хүрээнд төр засгийн тэргүүнүүд харилцан уулзалт хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлаар тодорхой шийдэлд хүрдэг байна.
ө
Манай улсад болох дээд хэмжээний энэ уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ахлан ажилладаг. “АСЕМ-2016” уулзалтыг нийт хэвлэл мэдээлэл нэгдмэл, нэг байр сууринаас хамтарч нэгэн дуу хоолойгоор мэдээлж, Монголоо олон улсад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаар нэгдлээ. АСЕМ-ыг сурвалжлах, сурталчлах хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлсэн юм.
ө
Хэвлэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчйн зөвлөх, “АСЕМ-2016” уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар, МСЭ-ийн гүйцэтгэх захирал н.Баярмагнай, МТХ-ны ТУЗ-ийн дарга Э.Дагиймаа, ӨТХ-ны тэргүүн Г.Отгонбаяр, “Монгол Масс Медиа” группын захирал А.Амундра Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбооны тэргүүн Г.Саруул нарын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд оролцлоо.
ө
Монголоороо бахархаж, эв нэгдэлтэй байя
ө
Монгол Улсын Ерөнхийлөгчйн зөвлөх, “АСЕМ-2016” уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар:
х
-Бид бүхэн өнөөдөр түүхэн хэвлэлийн хурал хийж байна. Өмнө нь сэтгүүлчид нэгдэж нэгэн зүгт иргэд болон нийгмээ уриалж байсан тохиолдол олон биш байх. Энэ удаад хэвлэл мэдээллийн байгууллагууд санал нэгдэж, “АСЕМ”-ын 2016 онд Монголд зохиогдох арга хэмжээг олон нийтэд сурталчлахад “Сайн дураар, нэгэн сэтгэлээр хамтдаа зүтгэе” гэсэн уриалга гаргасан юм. Энэ уриалгыг миний бие “АСЕМ-2016” арга хэмжээг Монголд зохион байгуулах үндэсний хорооны дэд ажлын хэсгийн ахлагчийн хувьд таатай хүлээн авч, зохион байгуулалтын асуудлаа ярилцсаны үндсэн дээр хэвлэлийн хурал зохион байгуулж байна. Юуны өмнө энэ санаачлагыг гаргасан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид та бүхэндээ баярлалаа гэдгээ хэлье. 2014 оны 11 дүгээр сард Милан хотноо болсон АСЕМ-ын хурлаар дараагийн хурлыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг олгосон. Тухайн үед АСЕМ-ын их хурлыг сурвалжилж байсан сэтгүүлчид санаж байгаа байх. Энэ бол улс төрийн маш том арга хэмжээ. Спортоор төлөөлүүлж яривал олимпийн эрхийг авсантай адилхан. Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг тухайн улс орон авчихаад яаж зохион байгуулж, нэгдэж, нэг зүг харж, зохион байгуулдаг билээ. Үүнтэй яг нэгэн адилаар хэдийгээр улс төрийн уулзалт боловч Монгол Улс дотоод зохион байгуулалтаараа нэгдэж, төр, засаг, төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүд нэгдэж хамтарч энэ том ажлыг давна. Хамгийн түрүүнд “Нэгэн зүгт” уриалгыг гаргасан сэтгүүлчид бид хэвлэлийн бага хурлаа хийж байна. Өнгөрсөн онд урд, хойд хөршийн төрийн тэргүүнээ урьж өндөр хэмжээний уулзалт амжилттай болсон. Бид хоёр хөршийнхөө төрийн тэргүүнийг урьсан бол удахгүй хоёр тивийн 50 гаруй төрийн тэргүүнийг урих өндөр хариуцлагатай үе ирж байна. Сэтгүүлчид төр засгийн төдийгүй хувийн хэвшил, олон нийтийн оролцоог нэгтгэхээр уриалж нэгэн зүгт ажиллах хэрэгтэй. 2016 оны долдугаар сар хүртэл АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд албаны маш олон уулзалтууд болно. Үүнийг өдөр тутмын төлөвлөсөн үйл ажиллагааныхаа дагуу сэтгүүлчид сурвалжлах юм. Үүнээс гадна олон нийтийг эв нэгдэлд уриалан, Монголоороо бахархах сэтгэл зүрхний очийг бадраах “Найрсаг Улаанбаатар”- арга хэмжээг зохион байгуулна. Монгол хүн хичнээн найрсаг, хариуцлагатай билээ гэдгийг харуулах ёстой.
хр
МСЭ-ийн гүйцэтгэх захирал н.Баярмагнай: Монголынхоо нэр хүндийг сайнаар гаргая
ө
-“АСЕМ-2016”-г МСЭ дэмжин оролцож байна. 2016 онд болох арга хэмжээг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж төлөвлөж байгаад нь талархаж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзаж, санал нэгдэн, хамтын хүчээр энэ арга хэмжээг зохион байгуулах ёстой гэдэгт санал нэг байна. Монголчууд бид энэ том арга хэмжээг нэр хүндтэй, хариуцлагатай зохион байгуулж чадвал дараа дараагийн дээд хэмжээний уулзалт шил шилээ даран гарч ирэх нь дамжиггүй. Тийм учраас бид Монгол Улсынхаа нэрийг олон улсад сайнаар гаргах алтан боломж ирлээ. Бид 50 гаруй оронд Монголоо сурталчлахын тулд нэгдэх, амжилттай зохион байгуулах нь сэтгүүлч биднээс шалтгаална.
м
МТХ-ны ТУЗ-ын дарга Э.Дагиймаа: Эх орноо зөв сурталчилъя
ө
-АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын нэр хүндийг гадаадад сурталчлахад сэтгүүлч бидний үүрэг маш чухал. Тиймээс телевизүүд энэ арга хэмжээнд нэг байр суурьтайгаар хандана гэж үзэж байгаа. Манай улсын хөгжил ч өндөр түвшинд хүрч байгааг дэлхий нийтийн дуранд буулгахын төлөө бид ажиллана. 52 орны 5000 хэвлэл мэдээллийн байгууллага, үүнийг дагаад дэлхийн 5 тэрбум хүн үзэх учраас Бид эх орныхоо нүүр царайг зөв сурталчлах хэрэгтэй.
б
ӨТС-ы холбооны тэргүүн Г.Отгонбаяр: Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах том боломж
б
-2016 оны болох АСЕМ-ын хуралд оролцох хүмүүс өнөөдрөөс эхлээд Монгол гэж ямар улс вэ, хөгжил, эдийн засаг, хүн ам ямар амьдралтай гээд өнөөдрөөс судалж байгаа. Тийм учраас бид бэлтгэл ажилдаа өнөөдрөөс орох нь зүйтэй юм. АСЕМ бол нэг талаас улс төрийн арга хэмжээ. Нөгөө талаас энэ том арга хэмжээг дагаад эдийн засаг явж байгаа. Тиймээс ганцхан хурал зохион байгуулах биш АСЕМ-ыг ашиглаж Монголоо яаж сурталчлах вэ, юу авч үлдэх вэ. Маш том бүтээн байгуулалт явагдана. Бид сонгуулийн нэг цикль дөнгөж эхэлж байхад Монгол Улсаа гадаадад сурталчлаад гадаадын хөрөнгө оруулагчдыг татах маш том боломж. Үүнийг зөв ашиглахад сэтгүүлч бидний дуу хоолой, өнцөг чухал.
х
“Монгол Масс Медиа” группын захирал А.Амундра: Найрсаг улс гэдгээ нотолъё
б
-Сүүлийн хэдэн жил өдөр болгон шахуу Монгол Улсын тухай таагүй мэдээ гарах боллоо. Тиймээс АСЕМ-ыг бид Монголынхоо унасан нэр хүндийг өсгөх боломж гэж харж байна. Энэ утгаараа манайх хэвлэлийн компанийн хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. АСЕМ-ыг дагаад дэлхийн бүх хэвлэлийн компаниуд урьдчилсан мэдээлэл гаргаж эхэлдэг. Үр дүнг нь дэлгэрэнгүй системтэйгээр хүргэдэг. Тиймээс мэдээллийн урсгалд бид ч зөв мэдээлэл өгөх нь чухал. Зөв мэдээллийг өгөхдөө дотоодынх нь сэтгүүлчдийн байр суурийг анхаардаг. Үүнд бид бүх хэвлэл мэдээллийн компани, сэтгүүлчдээ уриалж байна. “Найрсаг Улаанбаатар” арга хэмжээг 3 жил зохион байгуулж, олон улсад өрсөлдөхүйц найрсаг, хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс гэдгээ нотлох бололцоо гэж харж байгаа.
х
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ